Энхийг сахиулагчид сайн үйлсэд нэгдлээ
2015-11-03

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн энхийг сахиулагчид "25-р суваг" телевизээс зохион байгуулж буй "1000 төгрөг" сайн үйлсийн аянд нэгджээ.

 

Тус аяныг батальоны “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан зохион байгуулсан байгаа бөгөөд нэг цэргийн алба хаагч нэг доллар буюу нийт 580 долларыг хандивын дансанд шилжүүлэхээр болсон тухай БХЯ-аас мэдээллээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин