Тайвань, Хятадын удирдагчид уулзана
2015-11-04

 

1949 онд Хятадын иргэний дайн дууссанаас хойш Хятад, Тайванийн эрх баригчид анх удаа дээд хэмжээний уулзалт хийхээр болжээ.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин, Тайванийн Ерөнхийлөгч Ма Юн Жи нар энэ ням гаригт Сингапур улсад уулзахаар болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Си Зиньпин Засгийн эрхийг авснаасаа хойш анх удаагаа Тайванийн удирдлагуудтай биечлэн уулзахаар болсон байна. “Удирдагчид хоёр улсын харилцааны шинэ алхамыг хийх болно” хэмээн Коммунист намын хэвлэлийн албанаас уламжлав.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Энэхүү уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байна” гэж мэдэгджээ.

 

Газар нутгийн маргаан болон тусгаар тогтнолын асуудлаас үүдэн өнгөрсөн онд Бээжин анх удаагаа Тайванийн удирдлагуудтай уулзах санал гаргасан билээ. Түүхэн уулзалт хэмээн тодотголтой тус уулзалтад Тайванийн Засгийн газрын Эх Хятадын асуудал хариуцсан зөвлөлийн тэргүүн Ван Ючи болон Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал хариуцсан албаны дарга Жан Жихунтай нар уулзсан билээ. Тайвань, Хятадын харилцаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр сайжирч, худалдаа эргэлт нь өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдэж 197 тэрбум ам.долларт хүрчээ.

 

Хятадын тал одоо ч Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үздэг бол Тайвань өөрсдийгөө Тайванийн бүгд найрамдах улс хэмээн тунхагласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин