Манай тамирчид 38 медальтай эх орондоо ирлээ
2015-11-04

Тайванийн ой тогтоолтын нээлттэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид 20 алт, дөрвөн мөнгө, 14 хүрэл нийт 38 медаль хүртэж, хол тасархай түрүүлсэн.

 

Тэгвэл манай тамирчид өчигдөр эх орондоо ганзага дүүрэн буулаа. Энэхүү тэмцээнд оролцсон Их мастер С.Цогбадрах тэмцээний хамгийн хүнд төрөл болох сонсголын ой тогтоолт шалгасан "Spoken Number" буюу "Дуут цифр" төрөлд өөрийн эзэмшиж байсан Дэлхийн дээд амжилт (390 цифр)-ыг эвдэж 432 цифр болгон шинэчлэн тогтоосон билээ.


Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг Монголын оюун ухааны академийн багш Б.Баасандорж бэлтгэн тэмцээнд оролцуулсан юм. 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Yadaj gavyat tsol ugchvul
2021-04-01
Zochin:
Bayar hurgii manaihan oyun uhaanii temtseend dandaa amjilttai oroltsoj barag l buh medaliig ni avchirahiin tedniigee ulsaas yaj uramshuuldgiin be
2021-04-01
Зочин:
bayar hurgie iim mundag amjiltand hursend ene zuunig mongolchuud zuun gedeg baga bagaar batlagdaj bnda odoo ter shatrig har mongol tegguulj yawna
2015-11-04
5544545454545:
Та бүхэнд баярын дээд баяр хүргэе та бүхэн бол жинхэнэ монголын бахархал монгол хүний тархи ямар гайхамшигтай чадалтай оюун ухаантай гэдгийг та нар дэлхийд гайхууллаа. Энэ бол зүгээр л бахархал гайхамшиг эднийг л шагнах хэрэгтэй ерөнхийлөгчөө та нарыг шагнах тухай чимээ ердөө гарахгүй байна төрийн өндөрлөгүү дээ. бүгдийг нь 100 саяаар шагнаачээ. Нөгөө бөхөд байр өгдөг баячууд эдэнд байр өгөөчээ. Эдний толгойг л чадварыг л монгол ашиглавал хөгжинө дөө. Оюун ухааныг үнэлэх цаг болжээ. Даан ч үнэлэхгүй юм даа
2015-11-04