Ц.Даваасүрэн гишүүн МАН-даа элссэн үү
2015-11-4

Ийм яриа Төрийн ордонд түгээд удаж байна. 2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшиж, 2012 оны хавар намаасаа хөөгдсөн түүнийг чухам ямар шалтгаанаар МАН-д эргэж орно хэмээн ярих болсныг эрхэм гишүүн өөрөө ингэж тайлбарласан юм. МАН-ын гишүүнээр ажиллаж байх үедээ эрхэм гишүүн өөрөө намын гишүүнээс татгалзах өргөдлөө өгөөгүй аж.
 

Өөрөөр хэлбэл, намынхаа эсрэг илт шүүмжлэлтэй үг хэлж эхэлсэн тэр үед нь Нийслэлийн МАН-ын хороо хуралдаад түүнийг намаас хөөж орхижээ. Ингээд л эрхэм гишүүн өөрөө бие даан нэр дэвшиж, намаас хөөгдсөн нутгийн залуугаа ч хөвсгөлчүүд 100 хувь дэмжсээр УИХ-д гаргаж орхисон билээ. Гэтэл Нийслэлийн МАН-ынхан гэнэтхэн л юу хийснээ ойлгосон уу, яасан 10 хоногийн өмнө уг шийдвэрээ эргэж харах нь зөв гэж үзсэн бөгөөд улмаар таныг намаас хөөх ёсгүй байжээ гэсэн албан бичгийг Ц.Даваасүрэн гишүүнд ирүүлж, түүний үнэмлэхийг эргүүлэн сэргээж өгсөн байна.


Ингэснээр бие даагч маань гэнэтхэн л МАН-ын гишүүн болж орхисон юм байна. Одоо цаашид хэрхэх вэ. МАН-ын гишүүнээс өөрөө татгалзах уу, эсвэл бие даагч хэвээрээ үлдэх үү гэдэг сонголт эрхэм гишүүний өмнө ирээд байна.


Тэгвэл Ц.Даваасүрэн гишүүн хэдийнэ сонголтоо хийсэн бөгөөд 2016 оныг дуустал бие даагчаараа яваад, УИХ-ын сонгуульд МАН тойрог өгвөл МАН-аасаа нэр дэвшиж, өгөхгүй бол намаасаа албан ёсоор гарах гэнэ. Тэгээд ч одоогоор намдаа орох хүсэлгүй гэдгээ хэлсэн нь эрхэм гишүүн МАН-ыг шантаажилж байгаа хэрэг бололтой. Эрхэм гишүүн маань ирэх сонгуульд өргөн сонголттой, хос морьтой давхих нь тодорхой болсон гэнэ шүү.
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Iregen:
Ene pizdagaar MAN yah ve?! Ter odoo hend ch heregguidee! Hogshin chavgants shig bolson amitan.
2015-11-04
Зочин:
ali ikh mungu ugsun khuntei ochiji untchikhaad yawdag yankhan khuukhentei yag adilkhan bolson baina
2015-11-04