Хүүхдийн амбулатори ашиглалтад орлоо

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд Хүүхдийн амбулатори шинээр нээгдлээ. Нээлтийн арга хэмжээнд МАН-ын дарга М.Энхболд, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Юү Шяо Шуан, БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хай Мин,Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нарын албаны хүмүүс болон дүүргийн иргэд оролцлоо.
МАН-ын дарга М.Энхболд Хятадын Засгийн газрын Энхтайван хөгжлийн сантай ярилцаж, энэхүү эмнэлгийг байгуулсан аж. Нээлтийн үеэр М.Энхболд “Монголд хамгийн анхны тусламжийн эмнэлгийг ийнхүү барьж байгууллаа. Өнөөдөр үүд хаалгыг нь нээж байгаа энэхүү хүүхдийн амбулатори Монгол-Хятадын ард түмний найрамдалт хамтын ажиллагааны билэг тэмдэг болж он удаан жил үйл ажиллагаагаа явуулах болтугай” гэв.
Тус амбулаторийг БНХАУ-ын Засгийн газрын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар байгуулж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоногложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ