Хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгов
2015-11-04

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Их суудлын өнөөдрийн хуралдаанаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэлээ.

 

Эдгээр хуулийн холбогдох зохицуулалтаар Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүх эрх мэдлийг шүүх бус өөр байгууллага хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглосон заалтыг зөрчсөн гэсэн өмнөх дүгнэлтээ Үндсэн хуулийн цэц үндэслэлтэй гэж үзэн  дээрх хуулийн холбогдох заалтыг тус тус хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин