Путин дахин тэргүүллээ
2015-11-05

Америкийн “Форбес” сэтгүүл энэ оны онцлох эрхмээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг нэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ийнхүү гурван жил дараалан оны онцлох эрхмээр нэрлэгдлээ. Харин удаах байрт Германы Канцлер Ангила Меркел жагсчээ.

 

 

Канцлерийн араас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жагссан байна. Ерөнхийлөгч өнгөрсөн онд хоёрдугаар байрт жагссан. Тус сэтгүүл дөрөвдүгээр байрт Ватиканы тэргүүн Францисыг нэрлэжээ. Хамбатан хоёр жил дарааллан байраа хадгалж байна.

 

Өнгөрсөн онд гуравдугаар байрт жагссан БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр байр ухарч, тавдугаарт жагссан бол тэрбумтан Билл Гейтс нэг байр урагшилж, зургаад жагсчээ. Тэрбээр сүүлийн таван жил энэхүү жагсаалтад багтаж байна. Гейтсийн ардаас АНУ-ын Төв банкны ерөнхийлөгч Жанет Юеллен жагсчээ. Тэрбээр өнгөрсөн жил тавдугаарт жагсч байсан юм.

 

Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон хоёр байр урагшилж, наймдугаарт жагссан бол Энэтхэгийн Ерөнхий сайд зургаан байр урагшилж, есдүгээрт бичигджээ. Тэрбээр өнгөрсөн онд 15-д бичигдсэн юм. Өнгөрсөн онд 9-д бичигдэж байсан “GOOGLE” компанийн үүсгэн байгуулагч Ларри Пейж аравдугаарт бичигджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
761geech
2015-11-07
Зочин:
Putin shig udirdagchiig 76 1 bas deer ni AH MAXH mun MAH bugdeer ni solij avna. Putin ch ene uedee l tolgoi ni yum daa.
2015-11-07
1:
путинд баяр хүргэе. манайд ч бас удахгүй төрөх л байлгүй дээ..
2015-11-06
Зочин:
putin bvhniig manlailagch,tergvvnii uls turch,ter Mandan badrag.
2015-11-06
Zochid:
Putin shig erunxilugchtei bolox yumsan,unexer mundag xun
2015-11-06
Зочин:
путин шиг удирдагчтай болох юмсан
2015-11-06
БУРХАН НЬ:
танай монголд путин шиг хүн өгч болно.харин диваажинд цэцэг ургуулдаг болохоос хог ургуулдаггүй юм.тийм болохоор танай
2015-11-05
Зочин:
burhan mini bidend putin shig udirdagch uguuch orond tand 76 ugii
2015-11-05
БУРХАН НЬ:
танай монголд путин шиг хүн өгч болно.харин диваажинд цэцэг ургуулдаг болохоос хог ургуулдаггүй юм.тийм болохоор танай