Онгоц осолдож, 36 хүн амиа алджээ
2015-11-05

Оросын “Soviet-era Antonov-12” гэх онгоц өчигдөр Өмнөд Судан улсын нийслэл Жуба хотын нисэх буудлаас 800 метрийн цаана байрлах Нил мөрний эргийн ойролцоо осолдсон тухай “www.aljazeera.com” мэдээллээ.

 

Суданы Тээврийн сайд Куонг Данхир Гатлуак “Ослоор 36 хүн амиа алдсан. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй. Аврагчид ослын газар ажиллаж байгаа. Ослын шалтгаан тодорхойгүй байна. Бид ослын талаар албаны хүмүүст мэдээлсэн” гэж хэлжээ.

 

Аврах албаны төлөөлөгч “Бүх зорчигч амиа алдаагүй. Амьд үлдсэн зорчигч бий” гэсэн байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар даац хэтрүүлсэн эсвэл техникийн доголдлоос болсон гэжээ. Амиа алдагсдын дунд бага насны хүүхдүүд байгаа гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
SOVIET ERA = ЗХУ-ын үеийн...
2015-11-05