Согтуу жолооч осол гаргаж, зорчигчид гэмтжээ
2015-11-05

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зуун модын замд гурван машин мөргөлдөж, ослын улмаас гурван хүн гэмтсэн байна.

 

"Т.Estima" маркийн авто машины жолооч Х нь "Ford F-150" маркийн Х жолоочтой, "H.Verna" маркийн Б жолоочтой авто машинуудтай мөргөлдөж 26 настай эмэгтэй З нарын 3 хүн гэмтжээ.

 

H.Verna маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин