Хилийн цаана газар хөдөлжээ
2015-11-05

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун хойд зүгт 116 км-ийн зайд буюу ОХУ-ын нутагт /У-99086’ Ө-52042’/ өнгөрөгч шөнө  02:42:57 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.

 

ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон уг газар хөдлөлтийн чичирхийлэл Ханх сумын нутаг дэвсгэрт мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай тус сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагч нар Онцгой байдлын ерөнхий газарт мэдэгдсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин