Үнэгүй боловсрол олгохыг шаардав

img

Британийн нийслэл Лондон хотноо олон мянган оюутан Засгийн газраасаа үнэгүй боловсрол олгох, оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөхийг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсаалд ойролцоогоор 1000 оюутан нэгдэж, Бизнес шинэчлэлийн яамны гадна жагссан байна.

 

Оюутнууд яамны ажилтнуудыг гаргахгүй, гол хаалгуудыг хааснаас болж цагдаагийнхан хүч хэрэглэхээс өөр аргагүй болсон байна. Цагдаа нар нулимс асгаруулагч болон цахилгаан бороохой ашигласнаас болж, мөргөлдөөн үүсчээ.

 

Мөргөлдөөний үеэр 104 цагдаа гэмтэл авчээ. Мөн 70 гаруй оюутан баривчлагдсан байна. Тус улсын оюутнууд өнгөрсөн оноос үнэгүй боловсрол олгохыг шаардаж, гурван удаа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч эрх баригчидтай тохиролцож чадаагүй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sdd:
manaihan bol tag duugvi l bsar
2015-11-05