Иргэдэд аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт явуулжээ
2015-11-05

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед хэрхэн авран хамгаалах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран өчигдөр сургалт дадлагыг зохион байгуулжээ.

 

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, сургалт арга зүйн төв, эсгийний үйлдвэр, цаасан уутны үйлдвэр, мужааны цех, хэвлэх үйлдвэр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн 309 ажилтан,  53 багш, 269 хүүхэд нийт 631 хүн оролцуулан гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт явуулж, гамшгийн үед аюулгүй зай талбайд гарах биет дадлагыг явуулсан байна. 

 

Дадлага сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай сургуулийн сурагч, хүүхдүүдэд гамшиг ослын  талаарх мэдлэг олгох, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио хүргэх, дохиогоор ажиллах дадлага эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин