Одом эргэн нийлэхийг хүссэнгүй
2015-11-05

АНУ-ын Невада мужид байрлах эмсийн хүрээлэнгээс ухаангүй байдалтай олдсон “NBA”-ийн од Ламар Одом ухаан орж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Одомыг эмнэлэгт хүргэгдсэний дараа реалити шоуны од Кхоле Кардашиан асарсан юм.

 

Тамирчин эр экс эхнэртэйгээ эргэн нийлэхээс татгалзаж, Кхолег дахин харахыг хүсээгүй хэмээн нэрээ нууцалсан эмнэлгийн ажилтан “TMZ” сайтад ярьжээ.

Гэрч “Одом ухаан орсныхоо дараа Кхолег өрөөнөөсөө хөөсөн. Тэд маргалдаж, эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийг эвдсэн” гэсэн байна.  

 

Кхоле өнгөрсөн сарын сүүлээр салах өргөдлөө хүчингүй болгохоор Лос Анжелесийн шүүхэд хандаад байсан юм. Учир нь тамирчин эр ухаан алдахаасаа өмнө экс эхнэрийнхээ нэрийг дуудаж, эргэн нийлэхийг хүссэн байгаа хэмээсэн гэдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
khloe kardashian:
Neriig n zuv bicheech
2015-11-05