Засгийн газар сонгуулийн хуулийг хэлэлцлээ
2015-11-06

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд асуудлыг зарчмын хувьд дэмжиж тодорхой саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

 

 

Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэх нь зүйтэй гэж тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин