Онгоцны осолтой хэт даврагчид холбоотой
2015-11-06

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама анх удаагаа Египетийн Синайн хойгт осолдсон Оросын агаарын тээврийн “Airbus A321” онгоцны ослын талаар өөрийн байр сууриа хүргэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.  Тэрбээр ослоор амиа алдсан 224 зорчигчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, жинхэнэ буруутанг олоход Вашингтон дэмжлэг үзүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн байна. Обама онгоцны осолтой Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл холбоотой хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч “Үнэнийг хэлэхэд, энэ бол байж болох хувилбар. Тэд осолтой шууд холбоотой” гэсэн байна.

 

Обамагийн мэдэгдлийн дараа мөн Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Онгоцны осолтой хэт даврагчид холбоотой байж магадгүй” гэж мэдэгджээ. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй шинжээчид осолтой хэт даврагчид холбоогүй хэмээн мэдэгдсэн бол энэхүү мэдээллийг Египетийн Ерөнхийлөгч Сиси хүртэл батлаад байгаа.  

 

АНУ-ын Тагнуулын байгууллага ““Airbus A321” онгоц амралтын газраас хөөрөхийн өмнө хэт даврагчид хөдөлгүүрийн хэсэгт бөмбөг байршуулсан байх” гэсэн байна. Онгоц техникийн асуудлаас болж сүйрсэн гэх мэдээлэл гараад байгаа. Гэхдээ эхний хар хайрцагны бичлэгээс нисгэгчид техникийн асуудлаар ярилцаагүй нь тогтоогдсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин