Амь үрэгдсэн зорчигчдыг даажигнажээ
2015-11-06

Францын “Шарле Хебдо” шог сэтгүүл өчигдөр шинэ дугаараа худалдаанд гаргасан тухай “www.therussophile.org” мэдээллээ. Шинэхэн дугаарын нүүрэнд Египетийн Синайн хойгт осолдсон Оросын онгоцны зургийг нийтэлсэн нь олны дургүйцлийг хүргэжээ.

 

 

Тус сэтгүүл онгоцны осолтой холбоотой хоёр зураг нийтэлсэн байна. Нүүр хуудаст дээрээс унаж буй онгоцны сэг дор зогсч буй хэт даврагч “Оросууд агаарын дайралтаа эрчимжүүлж байна” гэсэн бол хоёр дахь зурганд ослын газар хэвтэж буй нэг зорчигчийн гавал “Хямдхан нислэг. Аминд минь хүрчихлээ” гэж хэлж буйгаар дүрсэлсэн байна.

 

Эдгээр зургийг үзсэн ОХУ-ын Гадаад харилцаа хариуцсан гишүүн Игорь Морозов “Тус сэтгүүлийн редакцид тохиолдсон зүйлтэй хутгалдахыг хүсэхгүй байгаа ч энэ сэтгүүл хүчирхийллийг өөрсдөө өдөөж байна. Зургуудыг хараад их гайхлаа” гэж мэдэгджээ.

 

 

“Шарле Хебдо” сэтгүүл өнгөрсөн есдүгээр сарын дугаартаа Туркийн эрэг дээр амиа алдсан сири хүүг доромжилсон зураг нийтэлж байсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hero:
hero giin baatar gedeg hynii muud durlaj seg zemeer hoollodog amtan baina ter l mongold neg iimerhuu ym hiideg bizdee
2015-11-06
Зочин:
Манайд энэ Хебдод ажилд ороход бүрэн бэлтгэгдсэн гарууд нэлээд бий шүү. Францууд бусдын зовлонг даапаалж хараал зүхэл нэмэрлэж буй нь манайх хөгжиж францыг гүйцэж буйн баталгаа бололтой. Эсвэл франц манайх шиг болж байж ч болно. Гаднын хорон санаатнуудыг яая гэхэв монголчууд храал зүхэлээ багасгахыг уриалж байна. Үнэхээр хүн ёсноос гадуур зүйл шүү. Ийм юм муу муухайгаас өөр юу ч дагуулахгүй.
2015-11-06