Кардашианы дүү сахиусан тэнгэр болжээ
2015-11-06

 

Реалити шоуны од Ким Кардашианы дүү 20 настай Кендал Женнер ирэх сард Нью Йорк хотноо зохион байгуулагдах “Victory’s secret” шоунд оролцохоор болсон тухай “TMZ” сайт мэдээллээ. Өнгөрсөн оноос тус брэнд Кендалтай гэрээ байгуулахыг хүссэн юм.  

 

Кендал өчигдөр инстаграмаараа дамжуулан өөрийгөө сахиусан тэнгэр болсноо мэдэгджээ. Тэрбээр “Би “Victory’s secret” брэндтэй гэрээ байгуулж, удахгүй болох шоунд оролцохоор тохиролцсон. Миний далавч тийм ч том биш. Гэхдээ сайхан байна” гэжээ.

 

20 жилийнхээ ойтойгоо золгож буй “Victory’s secret” шоу ирэх сарын 9-нд зохион байгуулагдах юм. Өнгөрөгч амралтын өдөр хамгийн үнэтэй сахиусан тэнгэрүүд болох Адрина Лима, Алессандра Амбросио нарын шоунд өмсөх дотуур хувцсыг олонд танилцуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
фото зургийг ингэж л авдаг юм байна даа...
2015-11-06