Ерөнхий сайд шилэн дансыг хэрэгжүүлэхгүй байна
2015-11-06 15:41

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн төслийн хэрэгжилтийг танилцуулж байна.

 

Шилэн дансны хууль хэрэгжээд 10 сар болж байгаа юм байна.  Зохион байгуулалт, хэрэгжилт, мониторин, хяналт шалгалтыг Засгийн газраас хэрэгжүүлж байна. Шилэн дансны хуулийг олон нийтэд таниуулах үүднээс 10 мянга орчим төрийн албан хаагчдад 82 удаа хурал цуглаан хийж, танилцуулга явуулжээ. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, үүрэг даалгаврыг төсвийн ерөнхийлөн захирагч нар өгсөн байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуулийг хэрэгжүүлж байгаа аж. Мэдээллийг байршуулсан мэдээллийг таван хэсэгт хуваажээ.

 

Худалдан авах ажиллагааны талаар байршуулсан 2300 тайлан цахим хуудсанд байршжээ. Олон нийт төсвийн хэрэгжилтэд ихээхэн анхаарал тавьж байна. Цахим мэдээлэлд гүйлгээний утга тодорхой бус, зарим мөнгөн дүнг  зөв байршуулаагүй байх зэрэг зөрчил илэрчээ.

 

Олон улсын байгууллагаас төсвийн ил тод байдалд иргэдийн оролцоог сайжруулах хэрэгтэйг онцоллоо.

 

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлт гаргасан юм.  УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр:

 

-Засгийн газар Шилэн дансны тухай хуулийн талаар мэдээлэл, танилцуулга явуулсан хэвээр байна. Төрийн болон орон нутгийн төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг тодорхой болгох хэрэгтэй. Шилэн дансны хэрэгжилт зарим газарт туйлын хариуцлагагүй байна. Ерөнхий сайд Шилэн дансанд ширэн нүүр гаргажээ. Гэтэл хууль хэрэгжүүлэх Ерөнхий сайд хууль зөрчигчдийг манлайлж байна. Өөрөө хууль зөрчиж Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа. Ерөнхий сайдыг Шилэн дансаа хөтлөхгүй байгааг иргэд асууж, өргөдөл гомдол гаргасан.  Иргэний хяналт тавих эрхийнхээ хүрээнд тайлбарлахыг Ерөнхий сайдаас шаардаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг ихээр зарцуулдаг байгууллагууд Шилэн дансаа хөтлөхгүй байгаа юм. “Эрдэнэс Оюутолгой” компани 1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж авсан байна. Хуулийн зөвлөх үйлчилгээг 5.5 тэрбум төгрөгөөр “Эрдэнэс Тавантолгой” компани тайлагнасан. Зөвлөх үйлчилгээ нэрээр татвар төлөгчдийн хэдэн арван тэрбум төгрөгийг ганцхан гарын үсгээр гулгуулж байгааг хянаж, хариуцлага тооцохыг шаардаж байна. Нийслэлийн төлөөлөгчид урамшууллаар угжуулсаар байх уу?

 

Нийслэлийн төлөөлөгчид жилд 2.4 тэрбум төгрөгийн урамшуулал авч байна.  Гэтэл НИТХ-ын дарга Д.Баттулга төлөөлөгчдийнхөө урамшууллыг цаашид ч олгоно гэж байгаа. Орон нутаг, нийслэлээ удирдаж чадахгүй байгаа төр, засаг дүгнэлтээ хийх цаг болсон хэмээлээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Еронхий сайд мин нэг л явахгуйн дээ. Хамгийн сул еронхий сайд боллоо доо С Батболдыг сул гэж боддог байсан туунээс ч илуу сул хун юм байна. Ийм маягаар Монгол яаж хогжих вэ дээ. Алтанхуяг нь хамгийн боломжийн хун байж. Даан ч дотроосоо унагачихдаг л юм байна. За монголын ард тумэн ийм л хувь заяатай байж
2015-11-07
Зочин:
Хурдан чадваргуй ашиггуй гэрээ ур ашиггуй менге зарууулдаг хунийг огцруулах хэрэгтэй хурдан тусам сайн болох ньдээ
2015-11-06
zochin:
hurdan taraachee ard tumen zalhaj baina76-uhnaa
2015-11-06