Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо
2015-11-07

Сонгинохайрхан дүүргийн 91 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга өчигдөр ашиглалтад орлоо. Өргөтгөлийн хоёр давхар барилгын ажил өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор тус цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 23 дугаар хорооны 160 хүүхдийг нэмж авч, сургуулийн өмнөх боловсрол олгох боломжтой болж буй аж. 

 

Нэг ангидаа 40 хүүхэд хүмүүждэг тус цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай аж. Гэвч 580 хүүхэд хүмүүжиж байсан бөгөөд өргөтгөл ашиглалтад орсноор нэмж 160 хүүхэд авч, нийт 740 бяцхан иргэнийг цэцэрлэгт хамруулахаар болжээ. 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин