Ч.Ганбатыг Интерполоор эрэн сурвалжилж байна

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулаад байгаа билээ. Түүнийг зохион байгуулалттайгаар улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж буй юм.
Зохион байгуулалттай гэх энэ хэрэгт өөр хэд хэдэн сэжигтэн татагдаад байна. Тухайлбал Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын гүйцэтгэгч “Samsung CT” компанийн удирдлагуудыг саатуулсан. Мөн “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг шалгахаар болжээ.
Харин “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Түүнийг залилан мэхлэх замаар хөрөнгө завшсан, мөнгө угаасан үндэслэлээр эрэн сурвалжилж буйг Интерполын цахим хуудсанд мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ