Онгоцыг дэлбэлсэн гэдэгт 99.9 хувь итгэлтэй байна
2015-11-09

АНУ-ын Тагнуулын ерөнхий газар Египетийн Синайн хойгт осолдсон Оросын онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулж, агаарт дэлбэлсэн хэмээн мэдэгдлээ. Онгоц хөөрөхөөс урьтаж, хэт даврагчид хөдөлгүүрийн хэсэгт асар хүчтэй тэсрэх бөмбөг байршуулсан гэсэн байна.

 

Энэхүү мэдээллийг Оросын удирдлагууд батлаагүй ч ослын газар болон хоёр хар хайрцагны бичлэгийг шалгаж буй олон улсын шинжээчид адилхан бодолтой байгаа аж. Шинжээчид “Онгоц сүйрсэн нь тэсрэх бөмбөгтэй холбоотой. Энэ бол баталгаатай. Бид 99.9 хувь итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

 

Хэт даврагчид Шарм эль Шейх амралтын газрын нисэх буудалд ажилладаг гишүүндээ үүрэг өгч, онгоцыг санаатайгаар дэлбэлсэн хэмээн америкчууд үзэж байгаа юм. Ослын дараа Египетийн цагдаа нар тус нисэх буудлыг нарийвчлан шалгаж маш олон зөрчлийг илрүүлсэн аж. Нисэхийн ажилчид авлига өгвөл хориотой бараа нэвтрүүлдэг байжээ. Ажилчид 10 евро авч, жуулчдын ачааг шалгадаггүй байсныг тогтоосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин2:
Юун нуч. Путиний Сирид рхая ж буй бөмбөгнүүд ямар үнэтэй эгж санана
2015-11-09
Зочин:
30.000 tugruguur ene olon hunii amiig zoliosoldon gejuu
2015-11-09
зочин2:
Юун нуч. Путиний Сирид рхая ж буй бөмбөгнүүд ямар үнэтэй эгж санана