50 центийг ижил хүйстэн гэв
2015-11-09

Реппер 50 центийг ижил хүйстэн хэмээн экс найз бүсгүй нь мэдэгджээ. Дуучин, телевизийн продюссер Вивиса Фокс “Watch What Happens Live” шоунд оролцох үеэрээ ийнхүү хэлсэн тухай “www.allhiphop.com” мэдээллээ. Тэрбээр “Цаг хугацааны эрхээр бүх зүйл өөрчлөгдсөн. 50 центийн бүх зүйл өөрчлөгдөж, танигдахын аргагүй болсон” гэж хэлжээ.

 

Хөтлөгч түүнээс “50 центийн бэлгийн чиг хандлага өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байна уу” хэмээн асуухад тэрбээр “Тиймээ. Би итгэлтэй байна. Тэр залуу миний мэдэх залуу байхаа больсон байна лээ” гэж хариулсан байна. Тус ярилцлагын дараа репперийн фэнүүд дургүйцлээ илэрхийлж, Фоксыг нэр хүндээ өсгөхийн тулд худлаа зүйл ярьсан хэмээн буруутгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин