Улс төрийн намууд зөвшилцөх хэрэгтэй
2015-11-09

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан. Эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн хавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа заавал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн санал гаргаж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг эвслийн бүлгийн саналыг авч хэлэлцэж, дэмжсэн учраас тогтоолын төслийг өргөн барьсан.

 

Ард нийтийн санал асуулгыг манай бүлэг дэмжиж байгаа. Санал асуулгыг арваннэгдүгээр сарын 26-нд явуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ маш богино хугацаа. Түүнчлэн манай бүлгээс санал асуулгын томъёоллыг улс төрийн намууд зөвшилцөж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Энэхүү саналыг байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэх болно.

 

Нэр бүхий гишүүд Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл өргөн барьсан. Манай бүлгийн гишүүд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд бүлгээсээ Сонгуулийн хууль өргөн барих нь зөв гэж үзлээ. Ингэснээр бүх улс төрийн намуудын эрх ашиг бүрэн хангагдана гэж үзсэн. Манай бүлгээс Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн барих болсон. Улс төрийн намууд бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, хандив өргөсөн хүмүүсийнхээ өмнөөс лобби хийдэг гэдэг асуудал яригддаг. Мөн улс төрийн намуудын санхүүжилтэд аудитын шалгалт хийдэггүй, Шилэн дансны хууль үйлчилдэггүй. Тиймээс намуудын санхүүжилтийн тодорхой хэсгийг улсын төсвөөс гаргадаг байх хэрэгтэй. Ингэвэл Шилэн дансны тухай хуулийн дагуу бүх гүйлгээ нь ил тод болж, эрүүлжинэ” гэсэн юм.  Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Ард нийтийн санал асуулгын асуулт нь яг ямар байх бол?

 

-Үндсэн хуулийн санал асуулгын томъёлол дээр  ажлын хэсэг гарч ажиллаад өргөн барьсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байна, дэмжихгүй байна гэсэн асуултаар санал асуулга явуулъя гэсэн байгаа. Гэтэл жирийн иргэд үзэл баримтлалыг тэр бүр ухаж ойлгохгүй. Өдөр тутмын ажлаа хийгээд явж байгаа хүмүүс ажлын хэсэгт орсон, парламентад ажиллаж байгаа хүмүүс шиг мэдээлэлтэй байж чадахгүй. Үүнээсээ болоод  зүгээр л дэмжиж байна, дэмжихгүй байна гээд хэлчих нь өрөөсгөл юм. Иймээс улс төрийн намын удирдлагууд зөвшилцөөд үзэл баримтлалаа хүмүүст хүргэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Л.Цог гэхэд л Ерөнхийлөгчийг олон нийтээс сонгогддог байсныг болиулж байгаад санал нэгдэхгүй байгаа. Энэ мэтчилэн зарчмын зөрүүтэй санал байгаа учраас бүх нийтийн саал асуулгаар шийдэх ёстой боловч, асуултаа дахин эргэн харах ёстой гэж үзэж байна.

 

-Өргөн баригдсан Сонгуулийн гурван хуулийн төсөлтэй танай бүлэг санал хийлэхгүй байна гэсэн үг үү. Яагаад эвслээс  дахин хуулийн төсөл өргөн барихаар болов?

 

-Р.Бурмаа, Су.Батболд нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын сонгуулийг явуулахдаа холимог тогтолцоогоор явуулна. 48:28 гэсэн тогтолцоо бий. Тэгэхээр улсын хэмжээнд 48 тойрог, 48 мандат байх юм. Энэ нь учир дутагдалтай гэж манай бүлэг үзэж байгаа. Хүн ам нь харилцан адилгүй аймгуудад ижилхэн мандат өгөх нь төлөөлийн тэгш байх зарчим алдагдаж байна. Тиймээс олон мандаттай томсгосон тойрог буюу 26 тойрогт 48 мандатыг хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн намын жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг нам өөрөө эрэмблэхээр хуулийн төсөлд орж ирсэн. Харин манай бүлэг нам  хүмүүсээ эрэмблэж хэн нь УИХ-ын гишүүн болох вэ гэдгийг сонгогч мэдэх нь зүйтэй. Тиймээс сонгогчид жагсаалтад байгаа хүмүүсийн хэн нь УИХ-ын гишүүн байх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Мөн санхүүжилт дээр бид зарчмын зөрүүтэй саналтай байгаа.

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд 57 гишүүн дэмжих ёстой. Гэтэл МАН-аас нэг ч гишүүн гарын үсэг зураагүй гэж долоо хоногийн өмнө мэдээлсэн?

 

-Эцсийн байдлаар хэдэн гишүүн гарын үсэг зурсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ ¾ -аас доошгүй гишүүдийн дэмжлэг авч байж батлагдах ёстой байдаг. Тиймээс эхлээд өргөн барихдаа батлах хэмжээний гишүүдийн дэмжэг авч байж өргөн барих нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. МАН-аас хэн хэн гарын үсэг зурсаныг би мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар ажлын хэсэгт орсон МАН-ын зарим нэг гишүүд зурсан.   Тухайлбал, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нар гарын үсэг зурсан байгаа.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
39 gishuun huraldaad huuli batladag togtool gargasan uchir ih hurliin gishuuniig 39 bolgoj songyo ta nar uursduu iim huuli batalsan biz dee erunhiilugchiig ih hurlaas songwol gishuudiin baritsaanii hun bolno teneg um yarihaa boli
2015-11-09
гутарч үхлээ:
намын нэрээр гулсаж ордог явдал байж болохгүй үүгээр чинь хулгайч ноход төрд орж монгол улсын сан хөмрөг г газар нутгыг зарж үрж байна таслан зогсоох цаг болсон үгүй бол монгол улс байхгүй болно ондоо улсын иргэн болох гэж паспортонд солонгос явах гэж тээр жил дугаарлаж байсан шиг болж мэднэ шүү
2015-11-09
Зочин:
Ардчилсан намын луйварчид байгаа цагт санал асуулга явуулж болохгүйшүү
2015-11-09
жагсаалтын гишүүнд:
Энэ гишүүн хэдэн гишүүн зурсныг цаашилбал юун дээр гарын үсгээ зурснаа мэдэхгүй байхшив хөөрхий.Тэгвэл 47 гишүүн зурсан гээд нэр устайгаа байж байна.Дөрөвний гуравт хүрээгүй хүрэх ч үгүй гэдэг нь тодорхой байнаа жагсаалтын гишүүнээ.
2015-11-09