Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжихгүй
2015-11-09

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Сонгуулийн тухай хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэсэн байна. Мөн Халх голын чөлөөлт бүсийн асуудлыг хэлэлцжээ.  Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдэх болон Ард нийтийн санал асуулга явуулах, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Сонгуулийн хуулийн тухайд УИХ-аар хэлэлцэхийг нь эхлээд дэмжье. Дараагаар нь хэлэлцүүлгийн явцад зарчмын байр сууриа хэлнэ. Ард нийтийн санал асуулга явуулаад, дараагаар нь Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг асуудлыг эрх баригчид тавьж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг сонгууль болохоос 6 сарын өмнө шийдвэрлэдэг. Тиймээс энэ оны 12 сарын 31-нээс өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Үүнээс хойш бололцоогүй.  Өнөөдрөөс эхлэн тооцвол 12 дугаар сарын 31 хүртэл 40 хоногийн хугацаа байна.  Энэ хугацаанд бүхэл бүтэн 4 хуулийг өөрчилж амжих уу. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг эхлээд өөрчилнө. Дараагаар нь үүнийг батлахад хамгийн бага нь 14 хоногийн хугацаа шаардлагатай.  Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа өөрчилж байтал санал асуулга явуулах товлох болно. Үүнд нийтдээ 5.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцжээ. Энэ мөнгөний эх үүсвэрийг хаанаас олох вэ? Өвлийн хүйтэнд ард нийт санал асуулгадаа оролцож чадах уу. Богино хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар шаардлага тавигдаж байна. Ард нийт хууль оруулах өөрчлөлттэй танилцах боломж байна уу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын хуульд өөрчлөл оруулна. Энэ бүхэн цаг хугацааны хувьд амжихгүй юм билээ. Ард нийтийн санал асуулгыг энэ  сарын 26-нд хар машинаар явуулна гэж байгаа. Үүнийг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа. Хар машинаар санал асуулга явуулахыг сонгогчдын 90 гаруй хувь нь дэмжихгүй байгаа юм гэлээ.

 

Мөн Халх голд чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг дэмжихгүй гэдэг байр суурийг бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлсэн юм.  Уг тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Ингээд Дорнод аймагт хөдөө аж ахуйг хөгжүүлэхийг дэмжих бодлого явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
манай үндсэн хууль мөрдөгдөж эхлээд 20 гаруй жил болчихлоо,тиймээс өөрчлөлт орох цаг хугацаа болсон, МАН ын дарга М,Энхболд Үндэсний шуудан 2015,4.8 дугаар,65
2015-11-10
zochin:
Tsag hugatsaanii huvid tohiromjgui ue shuu dee.Ene zun yavuulchihgui dee.AH han zaaval neg luivart garshsan ni ene dee.Ulaan Batbayaraa bolioch ee.
2015-11-09
иргэн:
Нөгөө МАН-ынхан чинь юм л бол ард түмнээсээ асууна гэдэг байсан чинь өнөөдөр юу болчихсон бэ.? Дотроо хуваагдаж байж АН-д тавиулчихаад хар машинаас боллоо гэсэн үлгэр зохиосон улсууд шүү дээ. Ялъя гэж бодож байгаа бол МАХН-тайгаа нэгдэх хэрэгтэй. Энхбаяраа дарга болго, тэгвэл асуудал өөрөөр эргэж магадгүй. Одоо ер нь аль ч нам үнэмлэхүй ялах юм гэж лөөлөө болсон шүү дээ.
2015-11-09
Зочин:
Маш зөв санал асуулга явуулж болохгүй ардчилсан намын луйварчид яавч олигтой зүйл хийхгүй
2015-11-09
Unen ug:
Undsen huulid oorchlolt oruulah ajliin hesgiig N.Batbayar tolgoilood butehgui nuglaa hiine Gants yam udirdaj chadaagui hun shuudee Eronhii saidiin erhiig orgotgool saihan boloh uhaanii yum bichsen baina lee Odoo oligarhjsan erh medlee uurdiin bolgoh sanaa haragdaj baigaa biz. Eronhii said hi orgon erhtei tedgeer ornuud chini bugd Haant zasagtai ornuud yum. Ard tumnii erh ashig, undestnii yos zui uhamsriig chigluulj tentsverjuulj baidag toriin butetstei ornuudiig zov duuriah heregtei. Undsen huulid oorchlolt oruulah gevel huuliig bolovsruulah heleltsuuleh ard tumnii toloolliin tusgai buttsiig huuliar batalj ard tumnii jinhen oroltsootoi oorchilno uu gehees odoogiin oligarhijsan, gadnii gar hol bologchid butehgui.
2015-11-09
Зочин:
Huuh nadaas l lab asuugaagui. Ter unshdag mashin ni amar sh dee. Umnu ni sanalaa tooloh gej yaj zobj zuderdeg blaa daa
2015-11-09