Монгол Улсын эдийн засгийн тоймыг танилцуулна
2015-11-10

"Blue sky" зочид буудалд

10.00 цагт Монгол Улсын сайд М.Энхсайхан "Уул уурхайн засаглал" сэдвээр илтгэл танилцуулж "Байгалийн нөөцийн харти" зөвлөмж бичгийг танилцуулна.

 

Монгол дахь Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн Газарт

10.30 цагт Дэлхийн Банкнаас жилдээ 2 удаа гаргадаг Монгол Улсын эдийн засгийн тоймыг  танилцуулна. Танилцуулгыг Монгол дахь Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли, эдийн засагч Б.Даваадалай нар хийнэ. Утас: 70078207

 

Кино урлагийн дээд сургуульд

11.00 цагт "Монгол хүү" Монголын анхны кино сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал  болно.

 

Спортын төв ордны нэгдүгээр давхрын VIP танхимд

11.45 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аяны нээлтийн ажиллагаа  болно. Мөн энэ үеэр Олимпийн хөгжлийг дэмжих сан, "Рио 2016" олимпийг шууд дамжуулан үзүүлэх МҮОНРТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Арга хэмжээнд олимпийн аваргууд болон медальтнууд, Үндэсний шигшээ багийн тамирчид, Эрүүл мэнд, спортын яам, МҮОХ, Олимпийн академи, МҮОНРТ-ийн удирдлагууд оролцоно. Утас: 88004087

 

"Монгол ньюс" мэдээллийн төвд

12.00 цагт ”Хот хөгжүүлэлтийн шийдэл” ТББ, “JCI Монгол” байгууллагаас “Монгол хүний хамгийн муухайн араншин” үндэсний хэмжээний судалгааны дүнг  танилцуулна. Утас: 99991706

 

Үндэсний мэдээллийн төвд

12.30 цагт Бие даагчдыг дэмжих хөдөлгөөнөөс намуудтай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

МХЕГ-ын хурлын зааланд

14.00 цагт Барилгын хуулийн тухай өргөтгөсөн хэлэлцүүлэг  болно. Өргөтгөсөн хэлэлцүүлгээр хуулийн чухал чухал зүйл заалтуудаар ТББ, мэргэжлийн холбоодын саналыг сонсоно.

 

НЗДТГ-т 

14.00 цагт Нийслэлийн эрүүл мэндийн дэд хорооны хуралдаан  болно. Хурлаар архи, тамхи, эм эмнэлэгийн хэрэгслийн хуулийн хэрэгжилт болоод иргэд байгууллагаас эрүүл мэндийн асуудлаар ирсэн гомдлыг авч хэлэлцнэ. Утас: 88059661

 

Тэнгис кино театрт

19.00 цагт Бүгд Найрамдах Турк Улсыг үүсгэн байгуулагч, агуу удирдагч Мустафа Кемал Ататуркийн гэгээн дурсгалыг хүндэтгэх 77 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд  "Турк паспорт" баримтат киног  үзэгчдэд үнэ төлбөргүйгээр үзүүлнэ.

Shuud.mn
Сонин хачин