Ядуусын тоо 100 саяар нэмэгдэнэ

Дэлхийн банк уур амьсгалын өөрчлөлтөөс болж 2030 оны эхэн хагас гэхэд ядуусын тоо 100 саяар нэмэгдэж магадгүй гэж мэдэгдлээ. “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж, газар тариалан, хөдөө аж ахуйн салбар эрсдэлд орж, уснаас гаралтай олон төрлийн халдварт өвчин дэгдэхээс гадна олон мянган гол, мөрөн ширгэх эрсдэлтэй байна” хэмээн тус банкнаас мэдэгдлээ.
2020 оноос өмнө олон улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, арга хэмжээ авахгүй бол Хойд Африкийн орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ 12 хувиар өсөх бол Азийн орнуудад өргөн хэрэглээний барааны үнэ 7-8 хувиар өсч, иргэдийн нуруунд дарамт учруулах эрсдэлтэй байна гэв. 2030 онд ядуусын тоо 100 саяар нэмэгдвэл ядуу иргэдийн тоо 702 сая, нэн ядуу иргэдийн тоо 200 саяыг давах болно гэв.
Дэлхийн банк, НҮБ-тай хамтран энэ сарын 30-наас ирэх сарын 11-ний хооронд Францын нийслэл Парис хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг форум уулзалтын зохион байгуулахаар болжээ. “Энэхүү уулзалтад 100+ улсын удирдлагууд оролцох болно” хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ