Чуулганы хуралдаан эхэллээ
2015-11-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Дараагаар нь   Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдигй тус тус хэлэлцэх  юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсэгт асуулт тавьж хариулт авч байна.

 

Гадаадын зээл тусламжаар  360 тэрбум төгрөгийн 75 төсөл хэрэгжүүлж байгаа аж. Бид экспорт, импортоос бүрдэх орлогоо төсөвлөдөг. БОНХАЖ-ын сайдын  ирэх  оны төсөв 50 тэрбум төгрөг байгаагаас 10 тэрбум нь гадаадын зээл тусламжийн  гэдгийг гишүүн Ж.Батзандан онцолж байлаа. АХБ-ны зээл олон улс оронд зээл өгөөд эцэст нь дампуурдаг. Өөрсдийн төлөөлөгч нараа оруулж хөнгөлөлттэ й зээлийг урт хугацаагаар олгоод эдийн засгийн балансыг нь алдагдуулдаг хэмээн тэрбээр тодотгосон юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин