Чанаргүй зээл нэмэгдсэн
2015-11-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх оны мөнгөний бодлогын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Монгол банк эдийн засгийн өсөлт 7-8 хувьтай байхад Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Харин ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт 1 хувьтай болох гэж байхад ямар хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна вэ?  Гэхэд УИХ-ын дарга З.Энхболд “Мөнгөний бодлогыг хэлэлцэх үед асуух асуулт байна. Одоо хэлэлцээд батлах гэж байна” гэлээ.

 

Дараагаар нь гишүүн Д.Лүндээжанцан:

 -Монгол банк  бэлэн мөнгө хэвлээд намжсан. Хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө байхгүй байсан. Своп зээлээр бэлэн мөнгө хуримтлагдсан юм биш биз дээ гэсэн хардлага байна. Гадаадын иргэдийн гар дээр их хэмжээний мөнгө хуримтлагдсан үе 1950-иад онд гарч байсан.  Төсөв, мөнгөний бодлого бол тухайн жилийн хууль.  Өнөөдөр тариаланчид, малчид хүнд нөхцөлд амьдарч байна. Эдийн засгийн бодлого зөв явж байж хүмүүс уужуу амьсгал, татварын бааз суурь ч сайжирна.  

 

Төсвийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь:

-Мөнгөний бодлогын асуудалд нухацтай хандсан. Байнгын хорооны хэлэлцсэн санал дүгнэлтээр тогтоолын төсөлд зарим өөрчлөлт оруулахаар ярьсан. Хувийн секторыг дэмжих саналын томъёоллоор санал хураалт явуулсан. Дээр нь зээлийн хүүг бууруулах асуудал ярьж байна.

 

Ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан:

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах Монгол банкнаас өгсөн гол заалт бол алдагдалгүй төсөв батлах санал гаргаж байгаа. Улирлын хамаарлаас шалтгаалаад Засгийн газар бонд гаргаад зээл авчихдаг. Үүнийг болих хэрэгтэй, эдийн засгийн бодит секторийг дэмжихэд зориулаач гэж байгаа. Монгол банк эдийн засгийн макро түвшиндээ анализ хийж байгаа. Мөнгөний бодлого, төсвийн уялдааг хангах чиглэлээр явж байна.  

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Төв банк мөнгөний тогтвортой байдлыг хангах зорилготой. Монгол банк арилжааны банкаар дамжуулж хувийн секторыг дэмжих байсан. Гэтэл өөрсдөө хөтөлбөр хэрэгжүүлээд хувийн сектороо дэмжээд явсан. Өмнөх оны 10.8 их наяд төгрөг 600 тэрбум төгрөгөөр буурчээ. Мөнгөний нийлүүлэлтийг яаж нэмэгдүүлэх вэ? Банкны чанаргүй зээл 7 хувь хүрчээ. Хэрвээ чанаргүй зээл 10 хувьд хүрэх юм бол банк 50 хувиа алдлаа гэж олон улсад үздэг юм билээ. Цаашдаа яах вэ?  Монгол банкинд валютын хичнээн хэмжээний нөөц байна вэ? Орон сууцны зээл авах төлбөрийн чадваргүй болжээ. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдвэл цаашид яах вэ гэхэд УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын дэгээр Төсвийн байнгын хорооноос асуулт тавина. Монгол банк хариулахгүй. Хэрвээ Монгол банкны Ерөнхийлөгчөөр хариулт өгүүлбэл би дэг зөрчинө. Мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэх үед Монгол банкнаас асууж болох байсан” гэлээ.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь:

-Арилжааны банкны зээл олгох чадвар буурсаар байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд арилжааны банкнуудын чанаргүй зээл нэмэгдсэн. Гэхдээ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа банк яригдаагүй.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
mongol:
dampuurtsgaa
2015-11-10
Zochin:
Bankniihaa ajiltnyydiig shalga zeeliin. hamaatangyyddaa zaragdahgyi baishing ni zeelerr avdag bys yy.
2015-11-10