Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэдэн “настай” вэ
2015-11-10

 

Иддэг хүнснийхээ хадгалах хугацаа, орц найрлагыг чухалчилдаг шигээ гоё сайхан болгодог бүтээгдэхүүндээ ч ийм анхаарал тавих ёстойг та мэдэх үү. Өөрөөр хэлбэл гоо сайхны бүтээгдэхүүнийг хэр удаан хадгалах ёстой вэ.

 

Бусдын нүдийг хужирлахын тулд элдэв янзаар нь цуглуулж, удаан хугацаагаар хадгалах нь зөв сонголт бус. Тогтоогч, үнэр, өнгө оруулагч зэргээр биднийг гоё сайхан болгодог “шид”-үүд нь удаан хадгалахын хэрээр өөрчлөгдөж, сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүнийг ямар хугацаанд хадгалах ёстойг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

 

 

 

Сормуусны будаг


 

Хагас жилээс илүү хугацаанд хадгалж огтхон ч болохгүй. Хадгалах хугацаа нь хамгийн богино байдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн нэг нь сормуусны будаг. Удаан хадгалж, хатсан будаг нүд болон зовхинд харшил өгдөг.

 

 

Уруулын будаг


 

Үүнд хоёр жилээс илүү хугацаа шаардлагагүй. Хамгийн үнэ цэнэтэй, брэнд бүтээгдэхүүн ч хоёр жилээс илүү “наслахгүй”. Хугацаа нь хэтэрсэн будаг уруулыг хатааж, бүр яр шарх ч үүсгэж болзошгүй.

 

 Нүдний тень


 

Хуурайн тениэр бол нэг жил гоёж болно. Харин илүү хугацаанд хадгалагдсан бол сайхан нүдээ бодоод, хогийн сав руу чулуудаарай.

 

 Сүрчиг


 

Сав баглааг нь задалсан сүрчиг хэрэглэхээс чинь өмнө ууршаад дуусдгийг та минь мэднэ байх. Тиймээс хайран зүйлийг хадгалах хэрэг юун. Хэрэглээд л бай. Харин задлаагүй сүрчгийг бол гурван жил хүртэлх хугацаагаар хадгалж болно.

 

 Шингэн крем


                

 

Усан болон тосон сууриас хамаараад хадгалах хугацаа нь өөр. Усан суурьтай бүтээгдэхүүнд нэг жил л хангалттай. Харин тосон суурьтай энгэсгийг үүнээс хоёр жил толиныхоо өмнө байлгахад нэг их гэм хүргэхгүй.

 

 Хумсны будаг


 

Нэг жилээс илүү хугацаанд хадгадсан будаг хумсыг гэмтээж, бүр мөөгөнцөр үүсгэдэг гэнэ. Тиймээс үүнээс бага хугацаанд хэрэглэх хэрэгтэй. Хугацаа хэтэрсэн бол хайрлах хэрэггүй шүү.

Shuud.mn
Сонин хачин
mmm:
medeejiin yumiig hugacaan bichsen baidag shdee teneg hund zövlööd baigaamuu
2015-11-11