БОНХАЖ-ын дэд сайд ажлаа хүлээлгэн өглөө
2015-11-10

БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө. Энэ үеэр БОНХАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл "Үүрэгт ажлаа нэр төртэй, хариуцлагатай хийж өөрийн толгойлж явсан олон ажил, хэлэлцээртээ өндөр амжилт гарган ажилласаныг нь цохон дурдаад цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье" гэв. 

 

Харин М.Хүрэлсүх "Монгол Улсын Төрийн албанд зүтгэсэн энэ хугацаанд өөрт оногдсон үүрэгт ажлаа түргэн шуурхай шийдвэрлэн, аливаа асуудлыг удаахгүй байх тал дээр анхааран ажиллаж багагүй туршлага хуримтлуулж авсан цаг хугацаа байлаа" хэмээн өөрийн ажлаа дүгнэжээ.

 

Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар 18-ны өдөр дэд сайдын ажлыг хүлээн авч байжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин