14 настай хүү бусадтай бүлэглэж хулгай хийжээ
2015-11-10

14 настай хүү бусадтай бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлджээ. Өнгөрөгч хоногт 03.00 цагийн үед Хан-Уул дүүргийн "Өгөөмөр булаг" хүнсний дэлгүүрт хулгайч орсон байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Х /эр.59н/-ийн хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хагалж 50.000 төгрөг, цэнэглэгч картууд /нэгжийн/-ыг хулгайлсан байсан аж.

 

Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт этгээдийг илрүүлэхэд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд оршин суух хаягтай Б /эр.14н/ нь бусадтай бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн байжээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин