Ираны эсрэг хоригоо сунгалаа
2015-11-11

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ираны эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ нэг жилээр сунгаж буйгаа мэдэгдлээ. Обама “Хоёр улсын харилцаа сайжрахгүй байна. Мөн тус улс олон улстай байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчсөн учир хоригийнхоо хугацааг үргэлжлүүлэхээс өөр аргагүй боллоо” гэж хэлжээ.

 

Тегераныг нууцаар цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн хэмээн Вашингтон буруутгаж, 1979 оны дөрөвдүгээр сард тус улсын эсрэг эдийн засаг, аялал жуучлалын салбарт хориг тавьсан юм. Америкийн хориг арга хэмжээгээс болж Ираны эдийн засаг уналтад оржээ.

 

Олон улс Тегераныг цөмийн зэвсэг үйлдвэрлэлээ зогсоохын шаардсан боловч тус улсын удирдлагууд татгалзсан. Татгалзсаны хариуд 2011 оны гуравдугаар сард Европын холбоо Ираны эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм.

 

Цөмийн зэвсгээс татгалзах гэрээг анхлан байгуулсан “P5” удаан хугацааны турш Тегерантай хэлэлцсэний эцэст гэрээ байгуулж чадсан ч тус улс нууцаар цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа хэмээн сэрдэх болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
iranchud mash uhaalag humuus.amerikiin baiguulsan alan hyadagchidtai temtsej jiriin humuusiig hamgaalsaar bgaa.horig bsan ch hugjuj ard tumen ni buteelch heweree l bna.huchirheg bhoor amerik aij bgaa.
2015-11-20
Зочин:
Лалын улс хэмээгч террористой байлдлаа гэж, Сирид тусаллаа гэж л хориг тавьж бгаа нь нууц биш.
2015-11-11
Зочин:
yag medreliin soliotoi obama
2015-11-11