Путиний нууц охин тэрбумтан
2015-11-11

Америкийн “Ройтерс” агентлаг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний нууц охин 29 настай Катрина гэгчийг тэрбумтан хэмээн мэдээллээ. Тус агентлаг удаан хугацааны турш мөрдлөгө явуулснаас гадна албаны эх сурвалжуудаас авсан мэдээнээс иш татан ийнхүү мэдээлсэн гэв. Катринагийн нийт хөрөнгө хоёр тэрбум ам.доллар бөгөөд тэрбээр 2012 оноос хойш нөхрийнхөө хамтаар Францын Биарриц мужид амьдарч байгаа гэнэ.

 

“Хосын амьдардаг байсан харш 3.2 сая ам.долларын үнэтэй, тэд хувийн хамгаалагчтай” хэмээн Оросын төрийн өмчит компанид ажилладаг нэрээ нууцалсан гэрч мэдэгдсэн байна.  Катринагийн гэр бүлийн хүнийг Крилл Шамалов гэдэг аж. Тэрбээр Путиний эртний анд Николай Шамаловын ууган хүү гэнэ. Хосын хөрөнгийн эх үүсвэр Геннадий Тимченкогийн эзэмшдэг байгалийн хий, нефть болон химийн компани гэв.

 

Путин, Катринаг ихэд нууцалдаг аж. Өөрийн анкет дээр зөвхөн Мария гэх ганцхан охинтой хэмээн бичдэг. “Ройтерс” агентлаг мөн Марияг “Альфа” компанийн хандивын төслийг хариуцсан тэргүүнээр ажилладаг гэж мэдээлжээ. Мариягийн нөхрийг Йоррист Йоост Фаассен гэдэг. Тэрбээр Голландын иргэн бөгөөд бизнесмэн аж.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
BAIGAL:
ENE AUGAA HVN IDSEN UUSAN SHAMSHIGDUUKSAN BAISANCH OROSIIN ARD TVMEND SONIN BISH ENE HVN EH ORONDOO HIIJ BOLOH BVH SAIN ZVILIUG HIIJ BVTEESEN TER UUSAN IDSEN CHINI BVTEESEN YUMNIIH N HAJUUD YUCH BISG IROS ULSIIN AUGAA UDIRDAGCH HVMVVS ENE HVNII HUWID UUSAN UDSENIIG N BUSH YU HIIJ BVTEESNIIG N HARJ BGAA
2019-05-21
BAIGAL:
ENE AUGAA HVN IDSEN UUSAN SHAMSHIGDUUKSAN BAISANCH OROSIIN ARD TVMEND SONIN BISH ENE HVN EH ORONDOO HIIJ BOLOH BVH SAIN ZVILIUG HIIJ BVTEESEN TER UUSAN IDSEN CHINI BVTEESEN YUMNIIH N HAJUUD YUCH BISG IROS ULSIIN AUGAA UDIRDAGCH HVMVVS ENE HVNII HUWID UUSAN UDSENIIG N BUSH YU HIIJ BVTEESNIIG N HARJ BGAA
2019-05-21
Зочин:
Америкууд сайхан худлаа ярих юмаа. Путныг хоёр охинтой гэж дэлхий нийт мэднэ. Оролдох юм олдохгүй. Дандаа худлаа юм гаргаж тавинаа.
2015-11-13
solo:
Eejtehgee adilhan ohin bna. tegeed ch unen bailaa geed yahiin.
2015-11-12
Бемберее:
Путин ч хийж егдег эр л дээ
2015-11-11
Unshigch:
2 ohintoigoo ger buleeree dalain ereg deer amarch yavaa zurag neleed heden jiliin umnu harj baisan, tegeheer ene medee shaal hudlaa...
2015-11-11
Зочин:
Lav Wikipedia deer 2 ohintoi hej baina Masha , Katerina geded gene .nuutslaagui l bna daa setguulcHee
2015-11-11
Зочин:
путин 2 охинтой
2015-11-11