Чадамжгүй төртэй үед Үндсэн хуулийг өөрчилж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН-ын бүлэг хуралдаанаараа нухацтай хэлэлцэж, цаг хугацааны хувьд амжихгүй гэсэн шийдэлд хүрснийг дуулгав. Мөн тодорхой хуулиудыг зөрчиж байгаа учраас Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй хэмээн тус намын бүлэг үзжээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гэж байдаг. Энэ хуулийг зөрчиж байна. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хууль болон сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн заалттай.
Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн Үндсэн хуулинд оруулах өөрчлөлттэй манай намын бүлэг ч, удирдах зөвлөл ч танилцаагүй. Үндсэн хуулийг өөрчлөх тухай яригдаж байтал гэнэт л хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцүүлэхээр болсон.
Бушуу туулай борвиндоо баастай гэдэг. Хууль зөрчин зөрчин эх хуулиндаа өөрчлөлт оруулахыг яагаад яаравчлах болов. Ажлын хэсгийн санал, эрх баригчдын шахалт шаардлагыг манай бүлэг ойлгохгүй байна. Хүлээж авах ч боломжгүй.
Бид Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа нухацтай хандах ёстой. Энэ хуулинд буруу хазгай хандвал бид төрийн хямрал шууд орох аюултай. 2012 оноос хойш эрх баригчид Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ. Төрийн хямралд хүргэлээ. Ямар ч асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшиндээ шийдвэрлэхгүй чадамжгүй төр засагтай үед Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ