Таксины жолоочийг дээрэмджээ
2015-11-11

Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр "Да хүрээ" захын урд дээрэмдүүлчихлээ гэсэн мэдээлэл иржээ.

 

Мэдээллийн дагуу шалгахад  таксины жолоочийг дээрэмдсэн байжээ. Жолооч О /эр.25н/-ын “Hyundai Elantra” автомашинд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Таван буудлын автобусны буудлын орчмоос гар өргөн суусан этгээд гэртээ хүргүүлээд гэрээсээ мөнгө аваад гараад ирье гэж хэлж буугаад буцаж гарч ирэхдээ хутга тулган таксины жолоочийн орлогын мөнгийг дээрэмдсэн байна.

 

Уг хэргийг Төв аймгийн Жаргалант сумын нэгдүгээр багт оршин суух хаягтай Б /эр.33н/ нь үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгаж байна. 

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
muusain huduunduus irsen tsagaachid ,ushuu yumnuud bol noo
2015-11-11