Х.Цагаанбаатар самбын ДАШТ-д хүч үзнэ
2015-11-11

Марокко улсын Касабланка хотноо энэ сарын 13-15-ний өдрүүдэд самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орноосоо морджээ.

Улсаа төлөөлөн ДАШТ-д хүч үзэх багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

 

Эрэгтэй

52 кг-Улсын аварга Г.Мөнхбат /Алдар спорт хороо/

62 кг-Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт С.Баяртүвшин /"Увс нуур" дэвжээ/

74 кг-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар /Женко клуб/


Эмэгтэй

 

52 кг-Улсын аварга С.Солонгогэрэл /Алдар спорт хороо/

64 кг-Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Т.Баттөгс /Хүч спорт хороо/

 

Байлдааны самбо

74 кг-Улсын аварга Х.Амартүвшин нар барилдана.

Багийн дасгалжуулагчаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан явж байгаа бол Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг нар багийн бүрэлдэхүүнд Касабланка хотыг зорьжээ.

 

Тэмцээний эхний өдөо эрэгтэйчүүдийн 52 кг, 68 кг, 90 кг жингийн болон эмэгтэйчүүдийн 48 кг, 60 кг, 72 кг, байлдааны самбын эрэгтэйчүүдийн 57 кг, 74 кг, 100 кг-ын жингийн барилдаан болох аж. Тэмцээний талаарх мэдээллийг Олон улсын самбо бөхийн холбооны http://sambo-fias.org вэб хуудаснаас авч болно. Мөн SPS World /https://www.facebook.com/SPS.channel/ спортын сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм байна.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Жудо барилдаж чадхаа больхор самбо барилдаж чадна гэж тэнэгтэж яваа өвчтөн. Самбо бөх Жудо бөхоос илүү амар гэж хэн чамд хэлсийн.
2015-11-11
Зочин:
Ene neg erguu gar odoo gadaad l yavj baival yund ch yavsan yahav gedeg shug um bolj baih shiv daa . . . Gagsuu teneg batsaan
2015-11-11