Төсвийг хүч түрж баталж болохгүй
2015-11-11

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй юм.

 

Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэлэв. Тэрбээр “МАН-ын бүлэг улс орны ирэх жилийн идэж уух, өмсч зүүх асуудал ярьж байгаа үед хариуцлагагүй хандаж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Өнөөдөр чуулган эхлэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зарчмын зөрүүтэй саналаа хэлэх, байр сууриа илэрхийлэх, гаргасан санал дээр цөөнх болсон гишүүд үгээ хэлэх бололцоог хангахгүй байсан учраас завсарлага авсан. Ер нь 2012 оноос хүч түрж, олонхоороо, заримдаа хууль зөрчиж, төсөв баталдаг болсон. 2013 оны төсвийг МАН-ын бүлгийн гишүүдийн оролцоогүйгээр баталсан. Энэ үеэс хойш улс орны нөхцөл байдал ямар болов, эдийн засаг яаж уруудав, ард иргэдийн амьдрал яаж доройтов гэдгийг та бүхэн бодоод үзээрэй. 2016 оны буюу энэ УИХ-ын бүрэн эрхийн хамгийн сүүлийн төсвийг батлах гэж байна.  Энэ үед хүч түрж, хууль зөрчиж, төсвийг баталж болохгүй. Тиймээс УИХ-ын даргад Дэгийн тухай хуулийн дагуу гишүүдийн гаргасан саналаа тайлбарлаж, үг хэлэх бололцоог хангаж өгөөч гэсэн. УИХ-ын дарга “хангаж өгье” гэсэн. Иймээс МАН-ын бүлэг завсарлагын хугацааг дуусгаж байна” гэсэн тайлбарыг өгөв.

 

“Монгол цэрэг-бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24 тэрбум  төгрөг төсөвлөсөн. Энэ төсвөөр МАН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар саналаа хэлж, ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг тайлбар өгч байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин