Үйлдвэрлэсэн сар өдрийг урьдчилж бичсэн зөрчил илэрчээ
2015-11-11

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хүнсчдийн холбоотой хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийжээ. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний шошгын мэдээлэл, орц найрлага зэрэгт нарийвчлан шалгалт явуулсан аж. НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат, Хүнсний үйлдвэрлэлийн технологийн хяналтын байцаагч Д.Бадамжав нар нийслэлд явуулсан шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Шалгалтын явцад 175 нэр төрлийн бүтээгдэхүүнээс хаяг байршил, шошго, сав баглаа боодлын  зөрчил илэрчээ.  Уг зөрчил напелион торт гэх бүтээгдэхүүнээс ихэвчлэн илэрсэн аж. Тухайлбал, “Дэлгэрэх” бейкери, “Өгөөмж” нарийн боовны цех, “Ариун хурын хишиг” ХХК-ийн үйлдвэрлэсэн напелион тортод олон улсын тэмдэглэгээ бичигдээгүй, гаж нөлөө, хориглох заалт, үйлдвэрлэсэн он сар, өдөр бичээгүй зэрэг зөрчил илэрсэн аж. Шошго дээрх утасны дугаараар залгахад орох ярианы эрх хаагдсан болон “Үйлдвэрийн утас биш” гэсэн хариу өгсөн зэрэг олон зөрчил илэрсэн тухай хүнсний үйлдвэрлэл технологийн хяналтын байцаагч Д.Бадамжав хэлж байлаа.

 

“Стимо” ХХК-ийн “Цэцгэн” жигнэмэгэнд хадгалах хугацаа, тэжээллэг чанар бичигдээгүй байснаас гадна хугацаа нь дууссан ч буцаалт хийгдээгүй гурван сар болсон байжээ. Аравдугаар сарын 20-ны өдрийн хяналт шалгалтаар явахад арваннэгдүгээр сарын 30-нд үйлдвэрлэсэн гэж сар өдрийг урьдчилан тавьсан зөрчлийг “Оргил үндэс” ХХК-ийн “Pingu” нэрийн цөцгийтэй тарагнаас илрүүлсэн байна.

 

Иймд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болон иргэдэд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон хаяг шошго, хадгалах хугацааг анхаарч хэвшихийг НМХГ-ын улсын байцаагч нар сануулав.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
batsukh:
Enkhbat dargad ajliin undur amjilt xusie
2015-11-12
idegch:
Mungo olokhiin tuld khunii Ami nasiig bodokhgui ee manaikhan bi ukhehkeer chi ukh gedeg khumuus shuu dee
2015-11-12
хэрэглэгч:
ХҮНСНИЙ БАРААНЫ ҮЙЛДВЭРЛЭСЭН ХУГАЦААГ ОЛОХ ГЭЖ ТААВАР ТААХЫН ДАЙТАЙ ЮМ БОЛНО. ХААНА БАЙГААГ АРАЙ ГЭЖ ОЛЛОО Ч БҮДЭГ ДАРДАС, ДАВХАРДСАН ДАРДАС ГАРЧ ИРЖ ЯАЖ УНШИХАА МЭДЭХЭЭ БОЛИНО. ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ ГЭХ МАНААЧ НАР ӨӨРСДӨӨ МЭДЭХГҮЙ. МАНАЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАР НЭГ МУУ ҮНЭГЭН ЗАЛЬТАЙ ШҮҮ...
2015-11-12
Дорж:
Хуний толоо биш хувийн бизнесээ хараар хогжуулэх нь оорсод нь муу баймаар улаан цайм хуурамч бутээгдхуун уйлдвэрлээл бгаа ХХК хаах хэрэгтэй мэргэжлийн хяналтынхан овоо до сайн ажиллаж бгаа та бухэнд амжилт улам сайн ажиллаарай ард тумнээ хамгаалж хайрлаарай
2015-11-12
Дорж:
НМХГ ын мэдээлэл зов зов суулийн уед ходоодыг хордуклах бутээгдхуун их гарч бгаа хууль бус уйлдэл хийж хуний амь нас эруул мэндэд муугаар нолоолох нэмэлт бутээгдхуунтэй хунснээс хол байх хэрэгтэй шуу торол бурийн кек тоорт будагаар орлуулсан хар талх !!!!!
2015-11-12
ser:
,,,,,,,,,,,,,,, ugaasaa l ireeduigees irsen undug , zairmag , talh nariin boov heregledeg shuu dee oilgoj baina uu unuudur avsan zairmag nuguudriin on sartai bauh jisheete
2015-11-11
Зочин:
Маш зев шалгалт Байна хунсний зуйлийг уе уе ингэж шалгах шаардлагатай нь байнага харагдаж байдаг
2015-11-11
Зочин:
Цаг хугацааны машин гэж сонсоогүй л явна уу. Сарын дараа үйлдвэрлэх боовыг зөвхөн Монголдоо урьпчилан идэж болдог. Ейнштэйнээс асуу.
2015-11-11
Зочин:
Хүүе мэргэжлийн хяналтынхан одоо мэдэж байгаа юм уу. Захын хорооллууд, био, Шувууны оршин суугчид бол зарим нь ер нь л ингэж бичдэг юм байлгүй гэсэн ойлголттой болчихсон, энэ өдрөөр юм уу, өчигдөрийн өдрөөр огноолсон байвал өө удчихсан юм байна гэж ярилцдаг юм ш дээ.
2015-11-11
Эрдэнээ:
Зөв шалгалт хийжээ. Мэргэжлийн хяналтынханд баярлаж байна. Харин зөрчилтэй байгууллагууд зөрчлөө дахин гаргахгүй гэх баталгааг та бүхэн яаж гаргуулдаг вэ?
2015-11-11
Ljj:
Margaash uildverlesem talh baidag sh dee
2015-11-11