Кейти Перри: Дурлахаас айдаг болсон
2015-11-12

“Форбес” сэтгүүл энэ оны хамгийн их ашиг олсон эмэгтэй уран бүтээлчээр Кейти Перриг нэрлэсэн билээ. Тус сэтгүүл дуучин бүсгүйтэй ярилцжээ.

 

 

-Амжилт, мөнгө, нэр хүндийн аль нь чамд чухал вэ?

 

-Бүгд. Би бүгдийг нь авахын тулд хөдөлмөрлөсөн. Мөнгөтэй, алдар нэртэй болохыг бүгд л хүсдэг. Би ч гэсэн алдартай болохоосоо илүү мөнгөтэй болохыг их хүсдэг байсан. Өөрийн гэсэн байшин, машин гээд л. Мөн олон алмааз. Эмэгтэй хүнд шунал байх ёстой.

 

-Та энэ онд хамгийн ашиг олсон уран бүтээлчээр тодорлоо. Ер нь таны олсон мөнгөний хэмжээг иймэрхүү байдлаар хэвлэлээр цацахад ямар байдаг вэ?

 

-Онцгүй. Энэ жилийг би аялан тоглолтын жил болгосон. Олон мянган фэнүүд минь миний тоглолтын хүсэн хүлээж байсан. Үнэхээр сайхан. Тоглолт бүрт цэнгэлдэх дүүрэн хүн. Би тэдэнд таалагдахын тулд эртнээс хөдөлмөрлөсөн.

 

-Зөвхөн аялан тоглолт, сурталчилгаанаас 143 сая ам.доллар олсон байна?

 

-Цэвэр ашиг биш. Хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ бүх долларыг би ганцаараа авахгүй шүү дээ. Миний уран бүтээл болгонд хамгийн багадаа 100 хүн ажилладаг. Харин аялан тоглолтод хэдэн мянгаараа ажилладаг. Би тэдний цалинг өгөх ёстой. Ер нь аялан тоглолтоор фэнүүдтэйгээ уулзах л боломжтой байдаг. Ашиг бол биш. Ихэнх уран бүтээлч аялан тоглолт бус цомгоосоо илүү ашиг олдог. Би ч гэсэн.

 

-Хүмүүс уран бүтээлчдийг их баян гэж боддог. Та баян уу?

 

-Мэдэхгүй юм даа. Гэхдээ сэтгэл хангалуун байна. 10 жилийн өмнө хүсч байсан өндөрлөгтөө хүрсэн гэж бодож байна. Одоо амжилтаа ахиулах зорилготой байна. Би урлагийн ачаар баяжсан. Миний сэтгэл ч баяжсан.

 

 

-Та тоглолт болон шоу, цэнгээнд оролцохдоо ихэвчлэн тод, хурц өнгийн хувцас өмсдөг?

 

-Илүү тод гэрэлтэхийг хүсдэг. Би их сэтгэл өндөртэй хүн. Сэтгэл хөдлөлөө хувцсаараа тодруулан харуулахыг хүсдэг.

 

-Та сэтгэл санаа болон сэтгэл хөдлөлөө зохион бүтээгчдээ хэлж, тэд таны сэтгэл хөдлөлөөр хувцсыг тань урладаг гэсэн үг үү?

 

-Гэхдээ эдгээр хувцас нь миний санаа бол биш. Тэд дуунд зориулж бүтээдэг. Би эдгээр дууг өөрөө зохиодог учир хувцасны загвар болон сэтгэл хөдлөл ерөнхийдөө нэг байдаг юм.

 

-Хангалттай алдартай боллоо. Хангалттай эрх мэдэлтэй боллоо. Хангалттай хөрөнгө цуглуулсан гэж бодож байна. Та урлагийн салбарт хэдийнэ амжилт олсон мөртлөө яагаад хайрын салбарт амжилт олж чаддаггүй юм бэ?

 

-Би энэ асуултыг дандаа өөрөөсөө асуудаг. 24 настайдаа би анхны уран бүтээлээ гаргаж байлаа. Хоёр жилийн дараа хуримаа хийсэн боловч нэг жил ч болоогүй. Их шаналсан. Хагацлын дараа хэд хэдэн удаа удаа дурласан ч мөн бүтэлгүйтсэн. Одоо хүртэл ганцаараа байгаа шалтгаан бол айдас. Би дурлахаас айдаг болсон. Дахин шархлахыг хүсэхгүй байна.

 

-Хэр удаан үргэлжлэх бол?

 

-Мэдэхгүй юм даа. Насан туршид минь хүртэл үргэлжлэх вий дээ хэмээн эмээх юм. Гэхдээ би өөрийгөө эмчлэх болно.

 

-Их дасгал хийхээр бие тамирддаг. Харин та өдөр бүр дуулж байна. Таны дуу хоолой тамирдахгүй байна гэж үү?

 

-Дуу хоолой минь үгүй бол би хэн ч биш. Би дуу хоолойгүй бол хөөрхөн царай, сайхан биеэр яах юм бэ. Би хоолойгоо их гамнадаг. Миний хувьд дуу хоолой минь зүрхнээс чухал үүрэгтэй.

 

-Та надад төсөөллийн ханхүүгээ дүрсэлж өгөөч?

 

-Би өндөр залууст дуртай. Үсний засалт нь 1970-аад оных. Арьсны өнгө нь яг л элс шиг. Ерөнхийдөө эрэгтэйлэг америк эр.

 

-Жилийн өмнө хоёулаа ярилцаж байсан. Санаж байна уу?

 

-Мэдээж хэрэг.

 

 

-Би тэр үед танаас хүүхэдтэй болохыг хүсч байна уу хэмээн асууж байсан. Тэгэхэд та “үгүй” хэмээн хариулж байсан. Одоо энэ асуултаа тавибал. Хариулт тань өөрчлөгдөх болов уу эсвэл хэвээрээ байх болов уу?

 

-Би одоо 30 настай. Ээж болоход миний нас хангалттай байх. Гэхдээ энэ асуултад дахиад л үгүй гэж хариулмаар байна. Дараа жил хоёулаа уулзвал хариултаа өөрчлөх болно. Би бодох хэрэгтэй байна.

 

-Яагаад хүүхэдтэй болохоос эмээгээд байгаа юм бэ?

 

-Айсан зүйл байхгүй. Би ганц бие. Тиймээс яаж хүүхэдтэй болох юм. /инээв/

 

-Шударга хариулт өглөө. Леди Гага та хоёрын харилцаа зүгээр биз дээ. Гага таныг дандаа зэмлэж, өөрөөс нь хулгай хийдэг хэмээн буруутгадаг?

 

-Мэдэхгүй юм. Яагаад над руу дайраад байдгийг би үнэхээр мэдэхгүй. Сонсогчид хуулсан эсэхийг шийдэх болно. Өнөөдрийг хүртэл би хулгайн хэрэгт холбогдож байгаагүй. Тиймээс тэр бүсгүйн тархи бага зэрэг гашилчихсан бололтой.

 

-Та ихэвчлэн өөрөөсөө дүү охидтой найзалдаг. Майли Сайрус, Тэйлор Свифт, Селена Гомез гэх мэт бүсгүйчүүд?

 

-Энэ охид надад таалагддаг. Найз болоход насны шалгуур гэж байхгүй биз дээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин