Машинаа гараашид тавихаар гараад сураггүй болжээ
2015-11-12

Автомашинаа гараашдаа тавихаар гараад сураггүй алга болжээ. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Л /27 настай, эрэгтэй/ нь энэ сарын 5-ны өдөр 06:00 цагт "автомашинаа граждаа хийнэ" гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна.

 

Гэтэл түүнийг алга болсноос нь хойш зургаа хоногийн дараа буюу 11-ний өдрийн 13:00 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр  автомашин нь эзэнгүй байсныг цагдаагийн ахлагч О олжээ.

 

Тэрбээр сураггүй болсон иргэн Л-ыг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт өгснөөр тус газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 11-ний өдрийн 19:53 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
chuuka:
Өршөөлөөр суллагдсан баагий наадхийг нухаж хаяад машинийг хөвсгөлд аваачихгүй юу да.хатгалийн өршөөлийн гаруудыг судал
2015-11-12
Зочин:
tomootoi suu
2015-11-12
Зочин:
tegeed nuur luu orchoo yu
2015-11-12
Зочин:
tomootoi suu