Г.Мэнд-Ооёог “Чингис хаан” одонгоор шагналаа
2015-11-12

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

 

Өнөөдөр болсон төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, өмнө нь уг одонг гардан авсан эрхмүүд, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж, улаан хивсэн дээгүүр алхан Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд морилцгоов. Ёслолын арга хэмжээний үеэр Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд Монгол Улсын Төрийн дуулал, “Халуун элгэн нутаг, “Аав, ээж хоёр минь “ зэрэг дуугаар ая дууны эгшгэн мялаалга өргөлөө.

 

Энэ 2015 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёод хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

 

Г.Мэнд-Ооёо нь уг эрхэм шагналыг хүртсэн 9 дэх эрхмээр тодорсон юм. Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт есөн хүнийг шагнасан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон байна.

 

эх сурвалж: http://president.mn/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Erhem deed shagnal nudee ololgui Gonchigdorj hemeeh horchind ochson
2015-11-13
Мөнхжаргал:
эрх
2015-11-12
Мөнхжаргал:
П. Очирбат, Д. Бямбасүрэн, Р. Гончигдорж, Д. Дэмбэрэл нары улс орныг дампууруулагсдад энэ шагналыг хүртээх ёсгүй байсан юм. Ялангуяа Р. Гончигдоржийг улс үндэстний рэх ашгий төлөө а гэж дуугарч байхыг 25 жил харсангүй. Христийг л их хөөцөлдөж, хүчий нь авахуулсан.
2015-11-12
ИРГЭН:
Эзэн богд, аугаа их Чингис хааныг Монголын нэг эргүү баян яаж доромжилсныг дараах линкээс үзээрэй httpwww.caak.mnview8261703
2015-11-12
Зочин:
Sayhan Batuuliig magtan duulaad l sonind bicheed baihad Elbegee ene Mend ooyo gegch hen be geed jirgeed b san , yasan hurdan taniltsaad odon garduulchihvaa kk
2015-11-12
Зочин:
Sayhan Batuuliig magtan duulaad l sonind bicheed baihad Elbegee ene Mend ooyo gegch hen be geed jirgeed b san , yasan hurdan taniltsaad odon garduulchihvaa kk
2015-11-12
124578996:
ЭНЭ ШАГНАЛААР БАГАБАНДИ, ГОНЧИГДОРЖ, ДЭМБЭРЭЛ НАРЫГ ШАГНАСАН НЬ НҮДЭЭ ОЛООГҮЙ Л ДЭЭ БУСАД НЬ БОЛ ОК ОК
2015-11-12