М.Батчимэг: Энэ УИХ-ын хийх ёстой хамгийн чухал ажил бол Үндсэн хуулийн өөрчлөлт
2015-11-13

 

 

 

УИХ-ын гишүүн М.Батчимэгийг “Ардын эрх” сонины “Онцлох зочин”-оор урьж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ-д ороод ирлээ. Гишүүдийн 60 гаруй хувь нь энэ төслийг дэмжиж гарын үсгээ зурсан гэсэн. Та тэдний дунд байгаа юу?

 

-Байгаа, би гарын үсэг зурсан гишүүдийн нэг.

 

-Цаг хугацааны хувьд Үндсэн хуулийг өөрчлөх боломж бий юү. Арай л оройтсон юм биш үү?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр гурван жилийн турш яригдсан. Өргөн бариад байгаа энэ төслийн агуулга нь нэлээд удаан хэлэлцэгдсэн, яригдсан зүйлүүд. УИХ-ын гишүүдийн хувьд энэ төсөлд цоо шинэ зүйл бараг байхгүй гэж бодож байна. Хугацаа алдсан тал бол бий. Гэхдээ УИХ-ын гишүүд ард түмнээсээ үнэхээр асууя гэж бодвол, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэж шийдвэл зохион байгуулах бололцоо бий. Олон удаагийн УИХ, орон нутгийн сонгууль явуулж ирсэн бэлэн бүтэц, туршлага байна. Улсын хэмжээнд энэ зохион байгуулалтыг богино хугацаанд хийх боломж бий шүү дээ. Арваннэгдүгээр сарын 26-нд бүр амжихааргүй бол хэд хоногоор сунгаад бэлтгэлээ хангах ч боломжтой. Ирэх оны сонгуулийг зургадугаар сарын хоёрдугаар хагаст болно гэж тооцвол бидэнд Үндсэн хууль батлах хугацаа 2016 оны нэгдүгээр сарын 15 хүртэл байна гэсэн үг. 1992 оны цоо шинээр баталсан Үндсэн хуулийг Ардын их хурлын 430 төлөөлөгч 60 хоног хэлэлцэж баталсан юм билээ. Тэгвэл олон жил яригдсан энэ удаагийн цөөн өөрчлөлтийг УИХ-ын 76 гишүүн 3-4 долоо хоног тасралтгүй хэлэлцэхэд батлах боломжтой гэж би бодож байна. Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно гэж үг байдаг. Гол нь энэ өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзэл байгаа эсэхэд л асуудлын гол нь байгаа.  

 

-Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл нь Үндсэн хуулийнхаа өөрчлөлттэй давхацчихлаа гэж гишүүд яриад байгаа ш дээ?

 

-Ард түмнээсээ асуух уу, асуухгүй юу гэсэн бараг ганцхан агуулгатай л тогтоолын төсөл байгаа шүү дээ. Тэрийг хэлэлцэхэд цаг алдаад байх юмгүй. Санал асуулгын тухай хуульд оруулах зарим өөрчлөлтийн хувьд хэрвээ хийе гэвэл хэлэлцээд шуурхай батлах боломж бий. Гол нь улс төрийн нөхцөл байдалд шахагдсаар хугацаа алдсан ч шалтаг тоочиж суух биш, үнэхээр улс орон, ард түмнээ бодвол үлдсэн хугацаанд амжиж батлахын төлөө хичээх зайлшгүй шаардлага бий гэдгийг онцолмоор байна.

 

-Тэр нь юу юм бэ?

 

-Өнөөдөр улс орны эдийн засаг, хүмүүсийн амьдралд тулгамдаж байгаа, иргэдийг бухимдуулж байгаа маш олон асуудал үндсэндээ улс төрөөс, засаглалын хямралаас үүдэлтэй. Үүнийг хүмүүс хаана хаанаа хүлээн зөвшөөрч байна. УИХ-ын төвшинд ч, нийгмийн дунд ч ийм ойлголцол бий болчихоод байхад үүнийгээ өөрчлөх шийдвэртэй алхам хийхгүй цаг алдвал асуудал улам хурцадсаар улс төрийн зөвшилцлөөр шийдэгдэхгүй болчих вий. Гудамжны хувьсгал, тэмцэл рүү явчих вий гэсэн болгоомжлол надад байдаг. Хэрвээ энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол энэ өөрчлөлт хэдэн жилээр ухрахыг хэлэхэд маш хэцүү. Дараагийн УИХ-ын бүрэлдэхүүн ямар байх бол, өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл, улс төрийн ойлголцол, тохироо тийм амар бүрдэх үү гээд л олон асуудал бий. Энэ УИХ-ын тухайд ч Үндсэн хуулийг өөрчлөх ойлголцол өнөөгийн энэ төвшинд хүртлээ их цаг хугацаа зарцуулсан шүү дээ. Ийм учраас үлдэж байгаа хоёр сар гаруй хугацааг би маш үнэ цэнэтэй хугацаа гэж бодож байна. УИХ-д сууж байгаа хүмүүс, намууд үүнийг мэдэрч, ямар нэгэн улстөржилтгүйгээр, ямар нэгэн улс төрийн намд нэмэх, хасах оноо авах тухай бодохгүйгээр, улс орныхоо ирээдүйг, үр хүүхдээ бодож шийдвэр гаргаасай. Засаглалд нүүрлэчихсэн хямралаа маш яаралтай засъя, ингэж чадвал дараагийн УИХ-ын дөрвөн жилээс улс төрийн байдал тогтворжиж эхлэх, эдийн засгаа илүү шуурхай өөд татах боломж бий болно гэж харж байна. Тийм учраас энэ хоёр сарыг бид заавал ашиглах ёстой.

 

-Асуулгаар ямар асуулт асуух юм бэ. Үндсэн хуульд оруулах бүх өөрчлөлтөө нэг бүрчилж асуух юм уу?

 

-Мэдээж асуулга явуулъя гэдэг хүсэл намуудад байвал асуулт нь яг ямар байхыг УИХ дээр ярьж зөвшилцөөд тогтох боломжтой. Өнөөдөр бол төсөл л орж ирсэн. Төсөлд өргөн барьсан үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжих үү гэсэн агуулгатай асуулт байгаа.  Мэдээж 20 гаруй асуултыг нэг бүрчлэн санал асуулгаар асуух түвэгтэй. Яригдаж байгаа өөрчлөлтүүд үндсэндээ 4-5 зарчмын гол асуудлыг л тойрч байгаа. Тиймээс зарим гишүүн эдгээр гол асуудлыг асуулгад тусгая ч гэсэн санал гаргаж л байна.  Жишээ нь, Ерөнхий сайд нь сайд нараа өөрөө томилдог болох нь зөв үү ч гэдэг юм уу. Эсвэл Ерөнхийлөгчийг парламент болон ИТХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс томилдог болохыг дэмжих үү гэдэг ч юм уу. Миний хувьд үүнийг УИХ дээр яриад шийдэх боломжтой гэж харж байна.

 

-Зарим шүүмжлэл яваад байгааг тодруулъя. Асуулга явуулахад Үндсэн хуулийг өөрчил гэсэн санал дэмжигдлээ гэж бодъё. Энэ нь өөрөө УИХ-ыг тэр хуулийг батлахаас өөр сонголтгүй шахалт руу оруулах юм биш үү?

 

-Дэмжлээ гээд буруу буланд шахагдчих зүйл байхгүй. Яригдаж байгаа өөрчлөлтүүд дотор хэн нэгний эрх ашигт тусгайлан нийцүүлэх гээд байгаа зүйл олж харахгүй байгаа. Олон намын төлөөлөлтэй ажлын хэсгийн боловсруулсан санал шүү дээ. Яагаад ийм их баялагтай хэрнээ Монголын эдийн засаг сайнгүй байна вэ, яагаад эдийн засаг нь улам унаад байна вэ. Аль ч улс оронд эдийн засгийн хөгжлийг нуруундаа үүрч явдаг нь Засгийн газар, Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүн байдаг. Гэтэл парламентын засаглалтай бусад орны Засгийн газарт нь байдаг эрх мэдэл манайд УИХ-д байгаад байна. Заримдаа харахад Засгийн газар, Ерөнхий сайдгүй юм шиг, эсвэл Засгийн газар, УИХ хоёр хоёулаа Засгийн газар шиг ажиллаад байдаг. Улс орон нэг Ерөнхий сайдтай биш, 76 толгойтой юм шиг ажиллаж байна. Засаглалын тэнцвэр бол ардчиллын том баталгаа. Гэтэл манайд Засгийн газар УИХ-аас хэт хараат.  Бусад оронд Засаг нь шийдээд явдаг эдийн засгийн шийдвэрүүд манайд УИХ дахь нам, фракцуудын хоорондын зодоон, тэмцэл болж хувирч байна. Он удаан жил ярьсан олон том ажил явахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Үүнийг засах нь Монгол Улсын эрх ашиг болохоос хэн нэг улстөрчийн, аль нэг намын эрх ашгийн асуудал огт биш. Та бидний, бидний үр хүүхдийн, нийт монголчуудын ирээдүйн тухай асуудал шүү дээ.

 

-Та бид хоёрын яриа явсаар Үндсэн хуулийнхаа дотоод асуудал руу орчихлоо. Одоо хийх гээд байгаа өөрчлөлтийн талаар тодорхой ярьж өгөхгүй юү?

 

-Би хувьдаа энэ удаагийн өөрчлөлтийн хамгийн чухал асуудал нь парламентын засаглалаа улам боловсронгуй болгох, засаглалын тэнцвэрийг зөв болгох. УИХ, Засгийн газар бие биеэсээ хэт хараат бус байдлаар тус тусын ажлаа хийх боломжийг бүрдүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангах явдал гэж харж байгаа. Үүний тулд хийх хамгийн эхний өөрчлөлт нь Засгийн газар бие дааж ажиллах боломжийг бүрдүүлэх. Үүнтэй холбоотой саналууд төсөлд туссан. Жишээ нь, парламентын засаглалтай орны жишгээр сайд нарын томилгооны эрх мэдлийг Ерөнхий сайдад өгөх. Сайд нараа Ерөнхий сайд нь өөрөө томилдог, УИХ бүрэн бүрэлдэхүүнээр нь батламжлаад явдаг болох. Муу ажилласан сайдтай  УИХ биш, Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцож Засгийн газартаа халаа сэлгээ хийдэг болох хэрэгтэй. Сүүлийн гурван жилд л гэхэд УИХ сайд нарын халаа сэлгээ, томилгооны асуудлаар хэчнээн их улстөржиж үнэтэй цаг хугацааг үрэв. Нөгөө талаас, улс төр нь тогтвортой улс орнуудад Ерөнхий сайдаа огцруулах асуудлыг дараагийн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлж, олонхиороо дэмжсэнээр шийдвэрлэдэг, одоо байгаа Ерөнхий сайд нь автоматаар огцордог. Төсөлд ийм зохицуулалт оруулснаас гадна Ерөнхий сайдын асуудлыг өнөөгийнх шиг 19 хүн биш УИХ-ын нийт гишүүдийн олонхи өргөн барьж, мөн нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг шийддэг болохоор туссан. Ингэснээр сайд нар Ерөнхий сайдаа сонсож танхимын зарчмаар ажилладаг болох, УИХ-ын байнгын унагаана, огцруулна гэдэг дарамтаас Засгийн газар гарч, тогтвортой ажиллах боломж бий болно. Сайд огцруулах эрх мэдэл УИХ-д байхгүй учраас муу ажиллаж байгаа сайдын өмнөөс Ерөнхий сайд өөрөө огцрох болдог. Энэ нь Ерөнхий сайдыг өөрийг нь маш хариуцлагатай ажиллахыг шаардана. Өөрөөр хэлбэл, Засгийн газраа сайн хүмүүсээс бүрдүүлэх хөшүүрэг нь эндээс гарч ирж байгаа юм. Энэ бүхнийг дагаад өнөөдөр толгойны өвчин болж байгаа олон асуудал шийдэгдэнэ.

 

-Ийм өөрчлөлт хийснээр улстөрчдийн хариуцлага дээшлэх үү?

 

-Манайд заримдаа УИХ, Засгийн ажлын зааг ялгаа тодорхойгүй байгааг хүмүүс шүүмжилдэг шүү дээ. УИХ нь Засгийн газрынхаа дээр байгаа юм уу, Засгийн газар нь УИХ- аа удирдаад байгаа юмуу гэдэг маргаан байнга л явж ирсэн.  Хариуцлагын зааг ялгаа ч энэ хэрээр ойлгомжгүй. Өөрөө хүнээ томилж, мөнгийг нь мэдээд хуваарилчихсан УИХ нь Засгийн газраас бодитой ажлын хариуцлага шаардаж нэхэхэд хэцүү. Огцруулах том эрх мэдэл нь байгаа учраас “чамайг огцруулна шүү” гэж айлгахаас биш төсвөө яаж зарцуулж байна, хуулиа яаж хэрэгжүүлж байна гэдэг ажил хэрэгч хяналт шаардлагыг тавьж чаддаггүй. Энэ эрх мэдлийг салгаагүй цагт бид Нийтийн сонсголын хууль батлаад ч их үр дүн өгөхгүй л болов уу. Өөрт нь хүн томилох, мөнгө хуваах эрх мэдэлгүй парламент Засгаасаа ямар хатуу хариуцлага нэхдэгийг бусад орны туршлагаас харж болно. Албан тушаал, мөнгөний эрх мэдлийг Засгийн газарт нь өгчихвөл УИХ бол хуулиа баталдаг байгууллага л болж үлдэнэ. Хүмүүс  УИХ албан тушаал, мөнгөний сонирхолтой хүмүүсээр дүүрлээ гэж шүүмжилдэг. Энэ байдал арай л өөр болох болов уу. Төсөлд тусгагдаагүй нэг асуудал бол сайдын томилгооноос гадна төсвийн эрх мэдлийг бусад орны жишгээр Засгийн газарт нь өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, бусад оронд Засгийн газрынхаа оруулж ирсэн төсвийг парламент нь бараг өөрчлөлтгүйгээр баталдаг. Төсвийн алдагдал нэмэгдүүлдэггүй, зардлын шинэ төрөл нэмэх асуудал маш хязгаартай байдаг. Энийг Үндсэн хууль хэлэлцэх үед авч үзэх ёстой гэж би боддог.

 

-“Давхар дээл” тайлах асуудал бас орж ирсэн биз дээ?

 

-Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт төсөлд туссан.

 

-Ерөнхий сайд нь өөрөө сонгоод сайд нараа томиллоо гэж бодъё. Тэгвэл хэн сайд болох юм бэ. Сонгуулийн ачааны хүндийг үүрчихсэн, тэр намыг Засгийн газар байгуулах хэмжээний суудал аваад ирчихсэн УИХ-ын гишүүн чинь өөр хүмүүс сайд болоод явахаар яаж хандах вэ. Намууд нь фракцуудад хуваагдчихсан энэ үед улс төрийн тогтворгүй байдал улам газар авах юм биш үү?

 

-Хоёр зүйл хэлье. Давхар дээлний асуудал ингээд тодорхой болчихвол улстөрчид өөрийнхөө ирээдүйг хардаг болно. Би УИХ-д дэвших үү, эсвэл дэвшихгүй үлдээд манай нам ялбал Засгийн газарт орох уу гэдгээ нам дотроо ярьдаг болно. Хоёрт, Монгол оронд улс орны ачааг үүрээд ажил хийгээд явах хүмүүс зөвхөн УИХ-ын гишүүдээр хязгаарлагдахгүй олон бий. Салбарынхаа сайн мэргэжилтэн, мэдлэг боловсролтой хүн зөндөө байгаа. Тэр хүмүүстээ ажиллах талбарыг нь нээгээд өгвөл бид илүү олон хүнийг төрийн алба руу татан оролцуулж, ажил хийх боломж бүрдэнэ. Зөвхөн УИХ-д нэр дэвшиж байгаа 76 дотор хязгаарлаад байвал хүнийнхээ нөөцийг бүрэн ашиглаж чадахгүй, улс орон хэдэн улстөрчдийнхөө өрсөлдөөний золиос болсон хэвээр үлдэнэ. УИХ-д дэвшиж байгаа хэдээс өөр сайд хийж чадах хүн олдохгүй гэдэг бол шаардлагагүй яриа л гэж хэлье.

 

-Засгийн газраа дан гаднаас бүрдүүлсэн туршлага Монголд бий шүү дээ. АН-ыг төр барьсан буюу 1996-2000 онд гурван Засгийн газар огцорч, дөрвийг байгуулж байсан тэр үед ч бий. Ерөнхий сайд М.Энхсайхан дан гаднаас Засгийн газраа байгуулахад УИХ дахь “Ардчилсан холбоо эвсэл”-ийнхэн би сайд болоогүй гээд л засгаа унагаж байсан ш дээ?

 

-Засаг огцруулах хэтэрхий амархан байсан учраас л ийм байдал үүссэн.

 

-Гэхдээ сайд огцруулах боломжийг УИХ-д хаагаад хаячихаар шууд Ерөнхий сайд огцроод Засгийн газрууд улам хурдан солигддог болбол яах вэ?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулмагц л бүх зүйл өргөс авсан юм шиг болчихгүй л дээ. Хуучин улс төрийн инерц нэг хэсэгтээ байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л УИХ-ын гишүүдийн талаас илүүгийн саналаар Ерөнхий сайдын асуудлыг авч хэлэлцэнэ гэдэг бол том босго. Тэгээд ч бид бусад оронд үр дүнгээ өгөөд байдаг энэ тогтолцоог тогтворжуулах, амьдруулахын төлөө ажиллах л ёстой. Ер нь улс төрийн амьдрал чинь зөвхөн хуулиар тогтоогддоггүй. Ёс зүй, сахилга бат, улс төрийн соёл гэж юм бий. Ийм төлөвшилд цаг хугацаа ордог. Бидний арай хурдан өөрчилж, үр дүнг нь үзэж болох талбар нь л энэ яриад байгаа тогтолцоо. Парламентын засаглалтай бусад оронд бид судалгаа хийж үзсэн. 40 шахам орныг судалж үзэхэд манайх шиг УИХ нь сайд нараа томилдог орон дөрөв л байсан. Судалгаа хийсэн бусад оронд Ерөнхий сайд нь Засгийн газраа байгуулаад л явдаг юм билээ. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хамгаалалтын нөхцөлүүдийг нь хийгээд өгчихсөн улсуудад тогтвортой л ажиллаж байна. Нэг сонин жишээ татахад Итали улс яг одоо манайхтай адил Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэж байгаа юм билээ. Манайхтай ойролцоо тогтолцоотой байсан энэ улс тогтвортой байдлын үзүүлэлт, засаглалын чанараар Европ дотроо хамгийн тогтворгүй, сулд тооцогддог. Италийн улс төрийн тогтворгүй байдлыг мөн л засаглалын тэнцвэр алдагдсан, парламент, улстөрчид нь төрийн ажилдаа хэт хутгалддагтай холбоотой гэж дүгнэж байна.

 

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхдээ Ерөнхийлөгчийн эрх мэдлээс ч бас хасч байгаа юм билээ. Төсөлд энэ талаар яг юу гэж заасан байгаа вэ. Ерөнхийлөгчийн ямар эрхийг нь яагаад Ерөнхий сайдад өгөх нь зөв гэж үзсэн бэ?

 

-Төсөлд Ерөнхийлөгчийг парламентын засаглалтай бусад орны жишгээр УИХ -ын гишүүд, Иргэдийн төлөөлөгчдын хурлын төлөөлөгчдийн саналаар сонгох санал орж ирсэн. Ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдэлтэй давхацдаг зарим эрх мэдлийг хязгаарлахаар байгаа. Тухайлбал хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрх. Ажлын хэсгээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих санал оруулж ирж байгаа нь мөн л гүйцэтгэх эрх мэдэл олон хуваагдаж, зөрчил үүсгээд байна гэж үзэж байгаатай холбоотой. Энэ удаагийн өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалыг аль болох нэг гарт төвлөрүүлье гэж хичээж байгаа нь улс төрийн зөвшилцөлд хүрч шийдэгдвэл буруу хандлага биш. Гэхдээ Засгийн газрын эрх мэдлийн асуудалтай харьцуулахад энэ асуудлаар хүмүүс янз янзын л байр суурьтай байгаа. Тиймээс богино хугацаанд улс төрийн ойлголцолд хүрч өөрчилж чадах эсэхийг мэдэхгүй байна.

 

-Үндсэн хуулийн тогтолцоо талаас нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хооронд ямар зөрчил байгааг тайлбарлаж өгөөч.

 

-Манай улс төрийн тогтолцоо цэвэр парламентын засаглалтай оронтой харьцуулахад онцлогтой. Зарим судлаач хагас Ерөнхийлөгчийн маягийн гэж хэлдэг. Хагас Ерөнхийлөгчийн засаглал гэж Ерөнхийлөгч нь бүх ард түмнээсээ сонгогддог, харьцангуй эрх мэдэлтэй, тэгсэн хэрнээ Ерөнхий сайд гэж хүн ажиллаж байдаг тогтолцоог хэлдэг. Дан Ерөнхийлөгчийн засаглалд бол Ерөнхий сайд байхгүй шүү дээ. Жишээ нь Америкийг хар. Гэтэл манайх хагас Ерөнхийлөгчийн засаглалтай маягийн мөртлөө бас асуудалтай. Франц гэхэд сонгодог хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Тэнд Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч нь өөрөө нэр дэвшүүлж, парламентаараа хэлэлцүүлээд томилдог. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гар нийлж ажиллах боломж өндөр болж, гүйцэтгэх эрх мэдэл нэг шугамд очиж байна гэсэн үг. Гэтэл манайд бол өөр. Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогдоод гараад ирдэг. Бүх ард түмнээс сонгогдсон хүнийхээ өөдөөс парламент нь нэг хүнийг Ерөнхий сайдаар томилоод гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүл гээд явуулна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тус тусдаа ард түмнээс авсан мандат, дэмжүүлсэн мөрийн хөтөлбөртэй. Ерөнхийлөгч Засгийн газар, төрийн байгууллагуудад үүрэг өгөхгүйгээр өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй. Эндээс л эрх мэдлийн зөрчил үүсдэг. Хэн Ерөнхий сайд, хэн Ерөнхийлөгч байхаас үл хамаарч зөрчилдөх магадлал маш өндөр. Парламентын олонхи Ерөнхийлөгчийн нам биш ч байж магадгүй. Өөрийнх нь нам байлаа ч гэсэн өнгөрсөн түүхээс харахад бүх Ерөнхийлөгч өөрийн намтайгаа зөрчилдөж ирсэн байдаг. Энэ бүхнээс монголчууд, улстөрчид зөвхөн муудаа, бие биедээ дургүйдээ зодолдоод байдаг ч юм биш, тогтолцооны том асуудал байна л гэдэг нь харагдаад байдаг. Зөвхөн Үндсэн хууль ч биш, нарийн харвал УИХ-ын дэгийн тухай хуульд ч хамтарч ажиллахыг дэмжих биш, ганцаарчилсан тоглолтыг өөгшүүлсэн заалт их байдаг.

 

-Ерөнхий сайдын эрх мэдэл маш өндөр болох нь ээ?

 

-Ер нь бол Ерөнхий сайд бодитой эрх мэдэлтэй болно. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд ямар ч эрх мэдэлгүй хүн. Авч орсон ямар ч бодлогыг нь УИХ хааш нь ч эргүүлэхэд бэлэн нөхцөл байдалтай байдаг. Уг нь манай Үндсэн хуульд Засгийн газар улс орны эдийн засаг, аж ахуйгаа авч явна гэж үүргийг нь зааж өгсөн ч хэрэгжих баталгаа нь суугаагүй. Тиймээс бусад орны жишгээр Засгийн газар нь нэг толгойтой, хуулиар хүлээсэн үүргээ бие даан хэрэгжүүлэх боломжтой л болох хэрэгтэй байна. Эргэн тойрноо хар л даа, улс бүхэнд нэг толгой байна. Японд гэхэд Абэ гэдэг Ерөнхий сайд байна. Манай урд талд Си Зинпинь гэж хүн байна. Хойд  хөршид В.Путин, Америкт Обама, Германд Меркель гээд хүмүүс байна. Улс орон болгонд нэг толгой, нэг зүтгүүр байхад манайд 76 хүн 76 тийшээ зулгааж байдаг ийм л улс төрийн тогтолцоо байна. Үүнийгээ өөрчлөхгүй хадгалаад бид дараагийн дөрвөн жил хаа хүрэх юм бэ. Монголчуудын амьдралд ямар дэвшил гарах юм бэ. Үүний оронд Ерөнхий сайдад байх ёстой эрх мэдлийг нь өгчихөөд УИХ-ын хяналтын чадавхийг яаж сайжруулах вэ гэдгээ л бодох ёстой.

 

-Дахиад “давхар дээл” рүүгээ орж асуухад, УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихыг хориглочихоор Засгийн газрын бодлого парламент дээрээ явах уу. Бусад оронд бол бодлогыг нь парламент удаа дараа эсэргүүцээд, дэмжихгүй бол парламентыг тараах эрхийг нь Ерөнхий сайдад өгдөг биз дээ?

 

-Парламентаа тараах эрхийг өгөх үү, үгүй юү гэдэг дээр би хувьдаа болгоомжтой ханддаг. Яагаад гэвэл, бид өнөөдөр Засгийн газрын тогтвортой байдлыг бий болгох  тухай ярьж байхад дээр нь нэмээд УИХ-ын тогтворгүй байдлыг үүсгэчихвэл хэцүү. Хоёр жил болоод л сонгууль хийдэг болбол яах вэ. Тиймээс одоохондоо Монголын улс төрийн орчин, өнөөгийн төвшин, гадаад, дотоод орчин нөхцөлөө харах юм бол парламентыг тараах эрх мэдлийг Ерөнхий сайдад өгөхөд арай эртэднэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэж тусгасан байгаа. Тэр сайд нар нь үндсэн чиг үүргийн яамдын сайд нар байх ёстой. Ингэснээр таны хэлдэг болгоомжлол багасна л даа. Мэдээж хэтэрхий тусдаа болчих юм бол Засгийн газрын бодлого парламент дээр дэмжигдэхэд хүндрэл үүсч болно.

 

Тийм учраас Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яамдын сайд нар УИХ-ын гишүүн байгаад парламенттайгаа байнгын ажиллагаатай байхад тодорхой дэвшил гарна.

 

-Тооны, бас хугацааны хувьд өөрчлөлт орох санал байгаа. УИХ-ын бүрэн эрх яагаад таван жил, яагаад 99 гишүүн гэж. Ерөнхийлөгчийн хувьд бүрэн эрхийг нь зургаан жил гэж тогтоох нь ямар шалтгаантай юм бэ?

 

-УИХ-ын сонгуу-лийн хугацааг тав, Ерөнхийлөгчийнхийг зургаан жил болгох төсөл орж ирсан. Хэлэлцүүлгийн явцад энэ дээр ярилцах боломжтой. Заавал таван жил болгох хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэж. Дөрвөн жил бол олон улсад байдаг л жишиг. Төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүдийн хувьд “Сонгуулийн цикль дөрвөн жил байхаар ажил хийж чадахгүй дуусчихаад  байна” гэж таван жилийг тайлбарлаж байна лээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгоё гэдэг ч бас ийм л үндэслэлтэй. Манайд өнөөдөр УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль гээд тооцвол бараг л сонгуульгүй жилгүй болчихсон ш дээ. Тэгэхээр сонгуулийн улстөржилтийн циклийг багасгаж өгье гэсэн үндэслэлтэй гэж ажлын хэсэг тайлбарласан. Миний хувьд үүн дээр наанатай, цаанатай хандах ёстой гэж боддог.

 

-Гишүүдийн тооны тухайд?

 

-Гишүүдийн тоог нэмэх нь зөв. Гэхдээ нэг урьдчилсан нөхцөлтэйгөөр. Тэр нь юу гэвэл, одоо УИХ-д хадгалагдаад байгаа Засгийн газарт байх ёстой эрх мэдлийг нь шилжүүлсэн тохиолдолд нэмж болох юм. Томилгоо, төсвийн эрх мэдэл хоёрыг Засгийн газарт шилжүүлсэн нөхцөлд 76 дарга биш, ард түмний 76 төлөөлөгч буюу ёстой л хууль хийдэг хүмүүс болж үлдэнэ. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмж болно.

 

-Тоог заавал нэмэх ёстой гэсэн үндэслэл нь юу юм бэ?

 

-УИХ-ын гишүүдийн тоо хуулийн чанар хоёр шууд хамааралтай. Үндсэндээ 76 гишүүнтэй гэдэг боловч улс орны том бодлогыг зургаан хүн шийдэх боломжтой байгаа. Яагаад гэвэл, УИХ-ын гол шийдвэр дандаа Байнгын хороон дээр гардаг. Нэгдсэн чуулган бол Байнгын хорооны шийдвэрийг л баталгаажуулдаг. Байнгын хороо 19 гишүүнтэй, 10 нь ирсэнээр ирц бүрдэж, зургаан хүнээр ямар ч том асуудал шийдэгдэж болно. Улс л болсон хойно зайлшгүй үүрэгтэй л найман Байнгын хороод байгаа. Алийг нь татан буулга гэх вэ дээ. Хөдөө аж ахуйг байхгүй болголтой биш. Нийгмийн бодлогоо татан буулгалтай биш. Иймээс нэг гишүүн 2-3 Байнгын хороонд ордог. Нөгөө чухал асуудал батлах гэж байгаа зургаан хүн чинь аягүй бол хажууд нь хурал давхцаад л дунд нь хуулиа уншаагүй гүйж яваа ш дээ. УИХ-ын өнөөдрийн бодит амьдрал ийм байгаа. Чанаргүй хууль гарах, нөлөөнд автан хууль гаргах үндэслэл нь гишүүдийн тоо цөөн байгаатай холбоотой.

 

Олон улсын харьцуулсан том судалгаа байдаг юм билээ. Маш олон оронд хийсэн судалгаанаас харахад хүн амын тоо, УИХ-ын гишүүдийн тоо хоёр тодорхой харьцаатай байж байж ачааллаа даадаг. Ерөнхийдөө хүн амынхаа тоог гуравны нэг зэрэгт дэвшүүлсэнтэй ойролцоо тоо бол дундаж жишиг гэж эрдэмтэд үздэг. Яг энэ жишгээр бол Монгол Улс 140 орчим гишүүнтэй байх ёстой юм билээ. Гэтэл бид 76 гишүүнтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байгаа бол ядаж 20 жилээ харсан өөрчлөлт хийх хэрэгтэй биз дээ. Үндсэн хуулийг байнга өөрчлөөд чадахгүй. 20 жилийн дараа Монгол Улсын хүн ам хэд болох вэ. Таван сая болно гэвэл дахиад л гишүүдийн тооны асуудал яригдана. Одоо бид гурван саяулаа байхдаа 140 гишүүнтэй байх ёстой юм бол таван сая хүн амтай бол хэдтэй байх ёстой юм. Гэвч УИХ-ын гишүүд маань иргэдийн дургүйцлээс айгаад 99-хөн гэж оруулж ирсэн. Энэ бол бодит амьдрал дээр дутах л тоо.

 

-Шууд 140 болгох ёстой гэж үү?

 

-Өнөөдөр 76 дарга, 76 эрх мэдэлтэн харагдаад байгаа учраас иргэд тоо нэмэхийн эсрэг байгаа. Үүнээс л айж УИХ-ын гишүүдийн тоог шууд хангалттай хэмжээнд нэмэх санал орж ирээгүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн дургүйцлээс болгоомжилж бага тоо оруулж ирсэн. Хэрвээ бид дорвитой өөрчлөлт хийгээд Засгийн газартаа эрх мэдлийг нь өгч, УИХ-аа УИХ шиг болгоё гэвэл тоог хамгийн багадаа 114 болгох ёстой. Хоёр сая хүнтэй байхдаа 76 гишүүнтэй болсон юм бол нэг сая хүнд 38 гишүүн ногдож байгаа биз. Гурван сая хүн гэхээр дахиад 38-ыг нэмж 114 болох ёстой юм. Гэвч бид энэ рүүгээ ч хүрэхгүй 99 гэж байна л даа. Тоо бол УИХ-ын чанар, УИХ нөлөөнд автахгүй байх, УИХ сайн хууль хийхийн маш чухал суурь баталгаа. Бусад тогтчихсон, төлөвшчихсөн парламенттай улс орнуудад бол нэг гишүүн нэг л Байнгын хороонд харьяалагддаг юм билээ. Тэгж байж гишүүд, Байнгын хороод мэргэшдэг, хариуцлагатай хууль гаргадаг.

 

-УИХ-ын гишүүдийн тооны хувьд ийм байж. Тэгвэл Засгийн газрын яамдын тоог шууд 9 гэж батлах нь хэр зохистой вэ. Тухайн Засгийн газрын бодлого нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө улбаална ш дээ. Тийм байхад шууд тоо тавиад явах нь зөв үү?

 

-Ер нь бол бодлого, бодлого хэрэгжүүлэх бүтэц хоёр чухал. Бодлогын тогтвортой байдал чухал. Мэргэшсэн, чадвартай, ой санамжтай, туршлагатай төрийн албыг бэхжүүлэх нь Монголын хөгжлийн амин чухал асуудал. Төрийн албаны бүтцийг сонгууль болгоны дараа дураараа өөрчилдөг, үүнээс улбаалаад төрийн албан хаагчдын хавтгай халаа сэлгээ хийдэг нь төрөө самарч байгаа л хэлбэр. Ийм нөхцөлд Үндсэн хуулиар яамдын тоог тогтоох нь чухал шийдэл. Харин тоо нь ес байх нь зөв үү гэдэг бол ярилцаж шийдэх асуудал. Хараад байхад, зарим чухал салбарууд орхигдож. Жишээ нь, уул уурхай, барилга хот байгуулалт, аж үйлдвэр гээд эдийн засгийн гол ачааг авч яваа бүх салбараа нэг яаманд харьяалуулах санал орж ирсэн. Энэ нь зөв шийдэл биш байж магадгүй.

 

-УИХ-ын дэд даргыг намын бүлгүүдээс нэр дэвшүүлж сонгодог байсныг болиулж, дуртай нь нэрээ дэвшүүлж, нууцаар санал хурааж шийддэг болгох нь бүлгүүдээ улам чадамжгүй болгохгүй юу?

 

-УИХ-ын дэд дарга бол үндсэндээ бүлгийн ажил хийдэггүй шүү дээ. Бүлгийг албан ёсоор бүлгийн дарга, дэд дарга л төлөөлдөг. Тухайн үед бол улс төрийн нөхцөл байдлаа тэнцвэржүүлэх гээд л тийм зохицуулалт хийчихсэн юм билээ. Магадгүй УИХ-ын дэд дарга нь 76 гишүүнээсээ хүндэтгэл хүлээсэн хүн байхад л болно гэж боддог.

 

-Орон нутгийг намгүй болгох санал дээр орон нутагт байгаа хүмүүс эсэргүүцэлтэй хандаж байгаа юм билээ. Яагаад заавал сумыг намгүй болгоно гэсэн юм бэ?

-Сум дүүргийн хувьд улстөржөөд байх юмгүй, тухайн газар нутаг дээрээ иргэдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлж, аж ахуй, нийгмийн амьдралаа зохицуулах үүрэгтэй л нэгж. Төрийн бодлого УИХ-ынхаа төвшинд боловсрогдож, аймгийн хэмжээний бодлогын асуудал аймагтаа яригдаад явахад болно. Энд улс төрийн намын бодлого, оролцоо байх нь зүй. Харин суманд улстөржөөд байх шаардлагагүй. Үүнийг сумын иргэд ч их хэлдэг болсон. Сум хүн цөөтэй, ах дүү нар, авгай нөхөр хоёр талцаж улстөрждөг гажууд тогтолцоог засаач ээ гэж. Нэг зүйлийг бодох ёстой. Сумын Засаг даргыг шууд ард түмнээс сонгодог боллоо гэхэд шийдэх, шийдэхгүй асуудлын заагийг нь дахиад хуулиар оновчтой болгож өгөх ёстой юм. Тэгэхгүй бол Монгол Улс чинь 21 муж улс, 331 ханлигтай болчихож болохгүй ш дээ. Сая Хөдөө аж ахуйн сайдыг Дорнод аймгийн Халхгол суманд очиход оруулахгүй байна гэдгийг сонсоод би хувьдаа цочирдсон. Тэнд Р.Бурмаа гэдэг хувь хүн очоогүй. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Засгийн газраа төлөөлж очиход нэг сум нь нутагтаа оруулахгүй гэж мэдэгдэнэ гэдэг юу гэсэн үг вэ. Цаашдаа Ерөнхий сайдаа оруулахгүй гэвэл яах вэ. Тэнд тусгаар улс байгуулах гээгүй биз дээ. Тиймээс аймаг, сумын шийдэх ёстой асуудал, эрх мэдлийн хүрээг хуулиар их ойлгомжтой болгож өгөх ёстой. Шууд ард түмнээс сонгогдлоо, бүрэн эрх мэдэлтэй болсон учраас яаж ч болно гэж болохгүй. Дураараа дургих нь бидний эрх гэж ойлгох нь өөрөө Монголын задрал болон хувирна.

 

-Нийслэлийн Засаг даргыг иргэд шууд сонгоно гэчихээр бас зөв үү. Улс дотор улс байгууллаа гэж зарим хүн Э.Бат-Үүл даргыг шүүмжилдэг. Хүн нь хэн байх нь хамаагүй. Нэг хүн ард түмнээс шууд сонгогдсон гээд явбал юу болох вэ. Суман дээр асуудал гарч байхад хотод бол бүр хэцүү биш үү?

-Хот, нийслэл хоёрыг салгаж харах хэрэгтэй. Нийслэл бол засаг захиргааны нэгж, тэнд бодлогын асуудал явна. Хот гэдэг бол цэвэр аж ахуйн байгууллага. Том СӨХ л гэсэн үг шүү дээ. Хуулиараа үүрэг хариуцлагыг нь салгаж, сайн тодорхой болгох ёстой. Тэр нөхцөлд хотын даргыг иргэд шууд сонгох нь зөв. Хэн миний илүү  ая тухтай амьдрах нөхцөлийг хангаж чадна гэж үзнэ, тэр хүнээ иргэн хүн саналаа өгч шууд сонгох нь илүү зөв. Дахин хэлэхэд манайд олон асуудал хоорондоо холилдсон, зааг ялгаа, чиг үүрэг нь тодорхойгүй байна. Аж ахуйн ажил, бодлогын ажил хоёр тусдаа байх ёстой.

 

-Дархан, Эрдэнэтийг хот болгох санал Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орж ирсэн. Хот гэж нэрлээд ер нь юу өөрчлөгдөх юм бэ?

-Эрдэнэт, Дарханыг Улаанбаатартай адил улсын зэрэглэлтэй хот болгохоор төсөлд туссан. Энэ бол чухал шийдвэр. Энэ бас зөвхөн хоёр хотын иргэдийн асуудал биш юм. Улсын хэмжээнд маш чухал ач холбогдолтой. Үндэсний аюулгүй байдал талаас нь харах ёстой сэдэв. Яагаад гэвэл, өнөөдөр бид газар хөдлөлтийн эрсдэл Улаанбаатарт нэмэгдэж байгаа талаар ярьж байна. Хүн амын 50 хувь нь төвлөрчихөөд байгаа Улаанбаатар хотын амьдрах орчин ямар аюултай болчихсон билээ. Агаар усны бохирдол, хүнсний аюулгүй байдал гээд л. Бусад улсад бол цэвэр аюулгүй байдлын талаас нь харахад ч, нэг хотод нь ямар нэгэн эрсдэл үүслээ гэхэд улс орныхоо ачааг хуваалцаад явах хоёр, гурав дахь том хотууд хөгжчихсөн байдаг. Нэг газарт нь санхүүгийн төв нь, нөгөөд нь их сургуулиуд нь төвлөрөх ч гэдэг юм уу. Нэг хотод бүх ачаагаа овоолно гэдэг бол нэг сагсанд хамаг өндгөө хадгална л гэсэн үг. Санаж байвал, хэдэн жилийн өмнө Гайти гэдэг улс газар хөдлөлтөд нэг төвлөрсөн хот нь сүйрэхэд л бүхэлдээ баларч байсан. Тиймээс Эрдэнэт, Дарханыг бодлогоор хөгжүүлэх нь улс орны, нийгмийн ачааллыг тэнцвэртэй жигд байршуулах, ирээдүйд үүсч болох аливаа том эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Товчхондоо, Эрдэнэт, Дарханыг бодлогоор хөгжүүлэх ёстой. Энэ бол Монгол Улсын ирээдүйн том эрх ашиг.

 

-Төслийн агуулгын хувьд ийм байж. Гэхдээ хууль батлахын тулд хууль зөрчиж болох уу. Одоогийнхоор явбал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль зөрчигдөх асуудал үүсээд байгаа юм биш үү. Та үүнтэй санал нийлэх үү. Энэ хуулиар бол Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд дор хаяж бүх сумын ИТХ-аас санал авсан байх ёстой. Гэтэл энэ алга?

-Журмын тухай хуулийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөлт оруулах төсөл  өргөн баригдсан байгаа. Дээр хэлснээ давтахад хийхгүй гэвэл элдэв шалтаг гаргаж ирээд байж болно л доо. Дахиад дөрвөн жил, найман жилийн дараа энэ асуудлаа ярьсаар суухыг үгүйсгэхгүй. Энэ хугацаанд олон ч зүйл улам уруудаж доройтох биз. Бид цоо шинээр дугуй бүтээх гээгүй. Сүүлийн арваад жил Монголын улс төрд яригдаж ирсэн сэдэв. Шийдье гэвэл шийдэх боломжтой, шийдэхгүй гэвэл хугацаа байхгүй гээд элдэв шалтаг олоод суугаад байж болох л байх. Дээр нь Засгийн газрын тогтвортой байдлын асуудал дахиж сөхөгдөөд л эхлэх юм бол Үндсэн хууль хэлэлцэх ямар ч аргагүй болно. Яг үнэндээ үлдсэн хэдэн сард энэ УИХ Монголдоо хэрэгтэй ажил хийх нь чухал болохоос хэн Ерөнхий сайд байх нь ард түмэнд бол тийм сонин асуудал биш. МАН-ынхан “Бид өөрсдөө ялж байгаад хийх юм” гээд буруу хараад суух юм бол асуудал урагшлахгүй. Дараагийн дөрвөн жил хийнэ гэсэн баталгаа өнөөдөр хэнд ч алга. Өөрчлөлтийг энэ УИХ хийчихвэл дэвшил гарна. Тиймээс л үлдэж байгаа 40 хоногийг торгон агшин гэж хэлж болохоор байгаа юм.

 

-Торгон агшин гээд байгаа энэ 40 хоногт Үндсэн хуулийг өөрчиллөө гэж бодъё. Гэхдээ энэ хуулийн маань алсын хараа нь аль хүртэл байгаа юм бэ. Хэдий хүртэл нийгмийн харилцааг зохицуулж чадах төсөл оруулж ирсэн юм бэ. Үндсэн хуулийг өөрчилье гээд л өөрчилж бас болохгүй ш дээ?

-Миний дотор байгаа нэг харамсал бол энэ хэлэлцүүлгийг арай эртнээс эхлүүлэх байсан юм даа. Тэгсэн бол Үндсэн хуулийн өөрчлөлт олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, дэмжлэг авах нөхцөл улам илүү байх байсан. Цаг хугацаанд шахагдаж байгаагаас олон асуудлаар тухтай санал солилцох, илүү оролцоог хангах боломж багасаад л байгаа. Гэхдээ санал болгочихсон 20 зүйл заалтыг бүгдийг нь дэмжих, батлах албагүй шүү дээ. Үнэхээр зөвшилцөхөд их хугацаа орохоор маргаантай асуудлуудыг хойш тавьж болно. Эхний ээлжинд улс төрийн хүрээнд хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг авч ирэх гол өөрчлөлтүүдээ л ямар ч гэсэн хийх ёстой гэж бодож байна. Тэгж байж дараагийн дөрвөн жилд УИХ нь яаж ч бүрдсэн Засгийн газар нь зүтгүүр болж эдийн засгаа чирээд явах нөхцөл бүрдэнэ. Дахин хэлэхэд энэ бол Монголын том эрх ашиг.

 

Ч.ГАНГЭРЭЛ

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Энэ авгай нас барсан гэлүү
2023-05-24
ТАНД ЭНЭ СЭДЭВ ХААЛТТАЙ.:
Танд энэ сэдэв хаалттай .Учир нь та Хятадын тагнуулын албатай хамтран ажиллаж мэдээлэл худалддаг байсан хүнтэй олон жил хамт ажиллсан. Энэ чинь хангалттай.ТИЙМЭЭС ДАХИН ЭНЭ СЭДВЭЭР ЯРИХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ !!!!
2015-11-14
Зочин:
Batchimeg tand Undsen huuliing uurchilne gej yarih yos surtahuunii erh baihgui. Gadaad tagnuultai ner holbogdson ta nar shig sejigtei nuhduud ingej yariad yavah ni baidliig ulam notstoi bolgood baina.
2015-11-14
Зочин:
Гоминданы тагнуул
2015-11-14
ЗочинS:
T
2015-11-14
Zaluu:
Тун аятайхан бvсгvй шvv, бараг л дурлаж ээ би !!!
2015-11-14
зочин:
99 олон байна, одоогийн 76 нь Эх орноо аваад явж чадахгүй байна,олиггүй олон юмнаас эх оронч сэтгэлтэй хэдхэн хүн байвал болно, ганц дайчин ганцаардахгүй гэдэг үг байдаг биз дээ.
2015-11-14
Зочин:
ХУРДАН ЗАЙЛ ХУЖААГЫН .... АВ ГАЙ
2015-11-14
Зочин:
Ta naryn khamgiin hurdan khiikh ajil chini УИХ -ыг тараах явдал. Юун үндсэн хууль вэ. УИХ ТАРАХ ЁСТОЙ. ЭНЭ ТАНХИМД ЭРХЭМ ХҮМҮҮН АЛГА. ЭТГЭЭДҮҮД Л ИХ БАЙНА
2015-11-14
bats:
Naad tagnuulch chini soliorch bga um oligtoi hun bish dee tuslahaa ywuulchad uuru uldchij odoohon hoinoos ochno do
2015-11-13
Зочин:
Соёлотой царай гаргасан урвагч. Урьагчийг бурхан яаж шийдгэдгийг мэдэх үү. Чи маш хүнд өвчнөөр маш удаан зовж үхэх болно
2015-11-13
Баатар:
Чи зүгээр бушуухан зайгаа тавьж өг.Та нар шиг хүмүүсийг төрд байгаа цагт ҮХ аа оролдуулбал жинхэнэ самарч өгнө бүз дээ.Эх орноо гэсэн өөриймсөг .сувьдаг шунахай сэтгэлгүй.АНынханаас арай дээр нам ёонгосоны дараа эцэг хуулиа оролдоё
2015-11-13
Зочин:
tagnuul hog
2015-11-13
монголчууд:
хуцдаг муу хятадын тагнуул вэ. АН-ын хятадын тагнуулуудыг төрөөс зайлуулцгаая. Энэ авгайгийн зөвлөх Пагамжав,энэ балай авгай Батчимэг,бас Элбэгдоржийн зөвлөх байсан гэхээр хятад тайваны тагнуул зөвлөхтэй байсан хүзүүгүй хүн бас тагнуул гэсэн үг. Сая хятадуудаас очоод тэрбум доллар зээлээд Монгол улсыг нэгмөсөн хөмөрч хаячихаад ирсэн муу хөгийн баас.
2015-11-13
Зочин:
tagnuul hog
keke:
Хятадын тагнуул зайлаач ....Одоо бүүр үндсэн хуулиар тоглох санаатай.
2015-11-13
би:
муу урвагч н о вш минь чи монгол төрөөс зайлаа тагнуул хийнэ гэнээ чи муу баас хэвтэр
2015-11-13
Зочин:
ERNI ODOO INGEJ BAIJL DARAAGIIN IH HURALD TA BUGD BAGTAH GORIDLO BAIGAA YUM BISH BIZ
2015-11-13
Зочин:
BATCHIMEG MALAA. 99 AVILGALCH SONGOGDOOD. HURALDAA SUUHGUI ..20 GARUI MALUUD HUULIIG BATALSAN BOLJ.BAIHUU. ARD TUMNEES SONGOGDOOGUI ERUNHIILEGCIIG BAS .NUGEE 99 MALUUDNI DOMJLOODL .BAIJ BAIH IIM MEDEEJIIN TENGLELE BOIOOCHEE
2015-11-13
цэцэг:
Ийм сэжэгтэй гишүүн төрийн эрх бүхий алба хашиж байдаг бас сонин юм яагаад төрийн ажилаас холдуулахгүй байлгаад байгаа юм бол ёс зүйн хувьд өөрийнх туслах том асуудал үүсгэсэн байхад юу ч болоогүй юм шиг байж байдаг хачин юм
2015-11-13
Зочин:
Үгүй ээ эд нар яагаад гэнэтхэн бүгд амаа нийлүүлээд л ингэж их улайраад унав аа ард түмэн минь арай нөгөө эрх мэдлээ ерөнхий сайд дээр өөрөөр хэлбэл нэг хүн дээр төвлөрүүлж байгаад сүүлийн хэдэн жилийнхээ авч идсэн олон тэрбум долларынхаа өрөнд газар нутгаас минь тасдаж өгөх санаатай юм биш бээз айн өөрчлөх байсан ч итгэл даахгүй эд мэтээр өөрчлүүлж болохгүй байхаа хө
2015-11-13
Зочин:
Тайваньд улсынхаа нууцыг задалсан энэ сэжигтэй хүүхнийг ордноос хөөж явуул тагнуул агент мундсан биш бас юу вэ
2015-11-13
zochin:
Ehleed uuriiguu uurchul.Iim hyn yndsen hyyliig yagaad uurchluh geed baigaa ni hachirhaltai baina.
2015-11-13
Батчимэг:
Гадаадын тагнуул шиг ажиллаж байна уу даа
2015-11-13
Зочин:
Та нарт чамд тийм эрх байхгүй. Ta nart chabd tiim erh baihguia .
2015-11-13
Irgen:
chi ehleed ooroo ooriigoo tanij medcheed undsen huulind oorchlolt oruulna geechee
2015-11-13
Zochin:
Ene hurliin gishuud chadmjguidee dorduulna daa chi ene gensekiin bogs doloohoo bolioch tagnuulaa
2015-11-13
Zochin:
Ene hurliin gishuud chadmjguidee dorduulna daa chi ene gensekiin bogs doloohoo bolioch tagnuulaa
2015-11-13
zochin:
Bitgii elii balai yum yariad bai. Manaih shig avilgajsan niigemd ulam olon avilagachin turuh, bugshrah uud haalga ulam bat buh boloh ni l gej haragdaj bna. Demjihgui bnoooooooo. 3 jil yarisan yumiig ard irgediin oroltsoogui ingej huch turen shiidehgui shuuuu!!!!!! Tegj l uurchluh bsan yum bol process oo todorhoi bas urt hugatsaand todorhoi hiij ehluuleh yostoi baisan yum . Tenegtee batchimegee
2015-11-13
ЗОЧИН:
ТУСЛАХ НЬ ЭХ ОРНООСОО УРВАСАН, ГАДААД РУУ МОНГОЛ УЛСЫН НУУЦЫГ МЭДЭЭЛДЭГ БАЙСАН ГЭЭД БАЙДАГ. ЭНЭ ГИШҮҮН ӨӨРӨӨ ТУСЛАХ ШИГЭЭ ЯМАР НЭГ АСУУДАЛТАЙ ХҮН ЮМ БИШ БИЗДЭЭ. ТУСЛАХ НЬ ҮНДСЭН АЖЛАА ХИЙХИЙН ОРОНД ӨӨР АЖИЛ АМЖУУЛЖ БАЙДАГ. ЯАСАН ИХ ЦАГ ЗАВ ОЛГОДОГ БАЙГАА ВЭ. ЭНЭ ХҮМҮҮС НЭГ Л НО-ТОЙ САНАГДААД БАЙГАА ЮМ ДАА.
2015-11-13
neg:
ENE TALAAR TA NAR SHIG HUMUUS AMNIIHAA ZORGOOR YRIJ BLHGUI ALAA L SAIN UGAAGAAD HULEEJ BAI
2015-11-13
kub:
tsag ni bish l bolov uu ...
2015-11-13
Зочин:
Туслах нь эх орноосоо урвасан байхад энэ авгай ичихгүй л байгаад байх юм даа ядаж ёс суртахуун талаасаа өөрөө өөртөө хариуцлага тооцохгүй л юм байх даа
2015-11-13
Иргэн:
Хуцваа. улсын хичнээн нууц задалснаа эхлээд хүлээ. та нар шиг нь ҮХ-ийг улам л дордуулна.
2015-11-13
Зочин:
ИХ ДАРЛАЛАА ТА НАР ОДОО НЭГ ҮГ ХЭЛЧИХЬЕ. БИТГИЙ ХУЦ. ТАГНУУЛЫНХАА АЖИЛЫГ САЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА
2015-11-13
chuka:
ehleed naad tagnuuliin asuudalaa shiid teneg malaa chamtai uznee za
2015-11-13
Зочин:
EХлээд дордохын 7 г авч болох um 99 хэрэгүй заалт их бнаа дараа энэ болно биздээ
2015-11-13
Зочин:
EХлээд дордохын 7 г авч болох um 99 хэрэгүй заалт их бнаа дараа энэ болно биздээ
2015-11-13
Зочин:
EХлээд дордохын 7 г авч болох um 99 хэрэгүй заалт их бнаа дараа энэ болно биздээ
2015-11-13
Зочинbuyana:
onoodor heden sarin heden bilee tiim uchiraas ard tumen mini sanal asuulgad sanalaa ogohgui baihig urialj bna hereb ta ogbol ene uls orni toloo bish ymaa gehed ur huuhdiinhee toloo mash buruu alham hiilee gej bodooroi ard tumeeen
2015-11-13
buyana:
sain bnuu erhem gishuunee ta ehleed urid ni garsan huulia neg unshaatah undsen huulind oorchlolt oruula gedeg chini huuli duremtei ard tumnii sanal asuulga yabuulahad 1sarin hugatsaa songuuli bolohoos omno 6sarin huagatsaand ene huulind gar hurch bolohgui geed yaribal mash olon zuil biishuu ta ene huuli durmiig medehgui bolohoor ingej yarihni argaguidee tegeedch minii hubid ene ih hural etseg huulind gar dyerh erh zuin chadamjgui gej bodoj bna mongolchuudaa ene asuudald anhaarlaa handuulaachee
2015-11-13
irgen:
nuuren deeree shudarga tsarailsan tsaaguuraa hudalch hutguur ene gishuun l undsen huulind hushuugaa durj bolohgui bh o
2015-11-13
Иргэн:
Зарим өөрчилөлтүүдийг нь яаралтай хийх хэрэтэй засаглалын хямралаасаа гарч чадахгүй бол эдийн засгаа хөгжүүлнэ гэвэл бүр л хэцүү
2015-11-13
Мөнх:
1992 онд баталсан Монгол улсын үндсэн хуулийг Зүрх нь Монголоо гэж цохилдог хүмүүс улс үндэстнийхээ түүхэн хөгжлийн арвин их туршлага, мэдлэг, өв уламжлал, эрх зүйн чадамж мэдлэгтээ тулгуурлан Монголоо хөгжүүлэхийн тулд ёстой л нойр хоолоо умартан байж баталсан. Тэрхүү хуулинд оруулсан эхний нэмэлт өөрчилөлт Дордохын 7-н өөрчилөлт болсныг Монголчууд мартаагүй л байгаа. Одоогийн нэмэлт өөрчилөлт оруулахыг санаархаад байгаа хүмүүс нь хэн билээ дээ. Даанч өнгөрсөн 25 жилийн түүхэн дэх хамгийн арчаагүй, чадамжгүй, зөвхөн өөрсдийнхөө л эрх ашгийг бодсон хүмүүс шүү дээ. Хүсээд, яриад байгаа нэмэлт өөрчилөлтүүд нь Монголчуудыг шууд л багалзуурдаад авах санаатай юм шигээ
2015-11-13
ард:
сонгогдож гарч ирээгүй байж яасан их юм ярьна бэ мөнгөний төлөө үхэлдсэн новшнууд эрх мэдлээ зазаааруулах гэж улайран дайраад бгаа нь нэгж тараана, гурил ,будаа өгнө гэхээр алиа алддаг банкур боол шиг юмнууд сонголт хиидэг болоохлоор тэр дээ
2015-11-13
Үндсэн хуульд халдах гд байгаа авилгачид дэндүү э:
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байхад Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ярьж яаж болох вэ?Улс орноо урьд өмнө байгаагүй Их өрөнд25тэрбум ам доллароруулчаад дахин 99 гишүүнтэй Их хурал 5жилээр байгуурлж , Их хурлаасаа Ерөнхийлөгчөө сонгодог болох гхчилэн улс төрд мөнхөрч газар нутгаа авилгаар худалдаж байгаа бузар муухай гэмт хэрэгтнүүд хуулийн хамгаалалтанд байх гэсэн улс төрийн заль шүүдээ наад санаа чн.Үндсэн хуулиас , ард түмнээс болоод эдийн засаг элгээрээ хэвтээгүй. Авилгаас, авилгачидаас буюу та нараас болсон.
2015-11-13
Иргэн Т:
Хувийн сонирхол ихтэй, хэт мөнгөнд донтсон ийм улстөрчид үүнийг хийвэл тэгээд МОНГОЛ УЛС мөхлөө гэсэн үг
2015-11-13
zochin:
Ta naraar l yamarch bs.n hiilgehgui tgd ch iim hurdan shideh asuudal bish.yabah huneer achaa buu tatuul gdgiin
2015-11-13
Irgen:
Ireeduid Erunhiilugch boloh emeutei gel uu
2015-11-13
Irgen:
yaran sandran hiih asuudal bol undsen huulid oruulah oorchlolt bish shuudee.
2015-11-13
Зочин:
china taiwan spy
2015-11-13
Irgen:
Budaach budaach geheer sahalaa budav gegcheer chinii yriad baigaa undsen huulid oorchlolt oruulah sanaag chine 3-n jil yrisanch 40 honogt sonin huuli heleltseheer bolood baigaag oilgoh estoi hun ni chi shuudee. Hend ashigtai gedgeer ni undsen huuliin oorchloltiig tolovloj, yaran sandran hiih asuudal bol undsen huuliin oorchlolt shuudee! Oorchilj bolno, oorchlohiin tuld oorchilj gar hurch bolohgui asuudal gej baidag umaa Batchimegee?!
2015-11-13
SONGOGCH:
ARD TVMNEES SONGOGDOOGVI TA IIM TOM TOM DUUGARCH BOLNO GEJ VV ???
2015-11-13
Зочин:
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, дотроо 00-той, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас 99118457
2015-11-13