Зүүн хязгаарт хүнсний тусламж үзүүллээ
2015-11-13

 

Хүмүүнлэгийн бараа ачсан Оросын ачааны машинууд өчигдөр 20.00 цагийн орчимд Украины зүүн хязгаарын Луганск, Донецк мужид хүрсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Украины хилчдийн мэдээлснээр “Оросын төрийн далбааг намируулсан 10 ачааны тэрэг Луганск мужид очсон” гэжээ.  Энэ машинуудад нийт 1100 тонн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн байна. Оросын хүмүүнлэгийн ажилчид бараагаа албаны хүмүүст хүлээлгэн өгөөд нутаг буцсан болохыг Кремлээс баталлаа. “Улаан загалмай” нийгэмлэг машинуудыг шалгаж, хяналт тавьж, ажилласан байна.

 

Орос өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зүүн хязгаарын иргэдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд энэ хугацаанд 53 тонн хүнсний бараа өгчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
Бие даасан улсын хилээр оросдоо байгаа юм шиг дураараа орж гардагаа больмоор юмаа
2015-11-13