Монголоос жилд 58 сая ам.доллар гадаадын эмнэлэг рүү “урсдаг”
2015-11-14

Гадагшаа явж эмчилгээ, оношлогоо хийлгэж буй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж буй. 2011-2014 онд 13 684 монголчууд БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улсад очиж, эмнэлгийг үйлчилгээ авчээ. Ингэхдээ эмчилгээ, оношлогоондоо 45 сая ам.доллар зарцуулсан гэдгийг Монголбанк судалгаа хийж тогтоосон байна. Бусад улс оронд эмчлүүлсэн дүнг нэмбэл жилд  дундажаар 58 сая ам.доллар гадаадын эмнэлгийн дансанд ордог байна.

 

БНСУ-д эмчлүүлсэн иргэдийн тоо жил бүр өсөн нэмэгдсэн бөгөөд энэ байдал цаашид ч хадгалагдана гэж таамаглажээ. Харин Хятад тэр дундаа Хөх хотыг зорьж буй эмчлүүлэгчдийн тоо буурчээ.

 

 

Гадаадын улс орнуудад эмчилгээ хийлгэхэд зарцуулж буй зардал харилцан  адилгүй ч Энэтхэг улсын эмчилгээний өртөг харьцангуй өндөр аж. Тухайлбал тус улсад элэг шилжүүлэн суулгахад 44000-48000 ам.доллар, зүрхний хагалгаа 6000-9500 ам.доллар, тархи мэдрэлийн хагалгаа 9500 ам.долларын өртөгтэй байдаг.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
эрүүл мэндийн яам монголын эрүүл мэндийн тогтолцоог өөд татъя гэсэн санаа огт байхгүй тэндээс цугласан мөнгийг яаж цуслах вэ гэж л бодож байгаа
2015-11-14