Мах, сүү боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
2015-11-14

Монгол Улс, БНСУ-ын Хөдөө аж ахуйн яам хооронд 2010 онд “Монгол Улсад амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуйн хяналтын системийг сайжруулах төслийг” хэрэгжүүлсэн.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Үүний үр дүнд Технологийн дээд сургууль дээр мах болон сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулж, ашиглалтад орууллаа.

 

Мах болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий тус үйлдвэр нь хүүхэд, хөгшчүүдэд зориулагдсан нэмэлт амин дэмтэй сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. 

 

 

Харин мах, махан бүтээгдэхүүний хувьд өнөөдрийн байдлаар хоёр нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд ирэх жилд нэр төрлөө олшруулж, үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Технологийн дээд сургуулийн дэргэдэх IFTT компаниар дамжуулан зах зээлд гаргах бүрэн боломжтой юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголчууд хэзээ ч дампуурахгүй шүү дээ. Мах сүү тариагаа боловсруулаад өмьдраад л байна. Ухдаг биш ургадаг үрждэгээ хөгжүүлж байж хөгжнө
2015-11-15
zochin:
Ingej baij l geed surguulias jinhene undur mergejiliin humuus chuud beltgegdene dee. Talarhaj baina.
2015-11-15
barkh:
Neg ch bolov cagaan medee sonsoh saihan baina. Amjilt xusie.
2015-11-15
Zochin:
Amjilt huseye!!!
2015-11-14