Парис: “Халифын улс” халдлага үйлдснээ хүлээжээ
2015-11-14

Парис хотноо болсон цуврал халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл хүлээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Тус бүлэглэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Бид Парисын халдлагыг үйлдсэн. Тун удахгүй бид эргэн ирэх болно” хэмээн жиргэжээ.

 

Парисын тусгай хүчин “Энэхүү халдлагатай хэт даврагчид холбоотой хэмээн мэдэгдэж байгаа ч тус бүлэглэл холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Бид халдлага үйлдсэн хэт даврагчдын мэдээллийг цуглуулж, хохирогчдоос аман зураг авсан. Цагдаа нар халдагчдыг устгасан” гэж мэдэгджээ. Ойролцоогоор 10 гаруй этгээдийг буудан хөнөөсөн аж.

 

Халдлагын дараа Парис хотноо өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шөнийн цагаар ажилладаг худалдааны төв, зах, дэлгүүр, ресторан, клуб зэргийг хааж, иргэдийг тарааж эхэлсэн байна.

Парис хотын дарга “Хотыг хамгаалалтадаа авсан. Тусгайгийнхан халдлагын эздийг олохоор ажиллаж байна. Одоогоор аль зэвсэгт бүлэглэл халдлага үйлдсэн нь тодорхойгүй байна. “Халифын улс” халдлагатай холбоотой эсэхийг тогтоогоогүй байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ikh medegch:
za tenegteed bai temee geheer yamaa geed
2015-11-15
Зочин:
Ирак ыг гайгүй барьж бн садамыг ану улсын устгаснаар халифууд даварч эхэлсэн одоо ийм байдалд хүрлээ франц ану-аас хохирлоо гаргуулаа
2015-11-15
Eegii:
The Islamic State geed haigaad uzehgui yu
2015-11-14
lop guaid:
yu gej oros anu baihav dee umhii teneg het davragsad biz
2015-11-14
Iop:
Khalifiin uls bishee. Ard n Oros yumuu ANU l bgaa. Ih gurnuud toglolt hiij bn.
2015-11-14
ikh medegch:
za tenegteed bai temee geheer yamaa geed
Booshii:
Eh survaljiin link n bvl uguuch. Caliphate State iim twitter account alga
2015-11-14