Парис: Халдлагатай холбоотой этгээдийг баривчилжээ
2015-11-14

 

Парис хотын төвд байрлах “Батаклан” цэнгэлдэхэд тоглолт үзэж байсан үзэгчдийг “АК47” буутай 6-7 амиа золиослогч этээд барьцаалсан билээ. Тэд галт зэвсэгтэйгээс гадна бүсэндээ тэсрэх бөмбөг бэхэлсэн байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Гэмт этгээдүүд нүүрээ халхлаагүй байсан бөгөөд бүгд исламын шашинтнууд байсан гэдгийг үзэгчид баталсан байна. Тэд үзэгчид рүү гал нээж, олон хүнийг хохироосныхоо дараа өөрсдийгөө золиослож, цэнгэлдэхийн төв рүү тэсрэх бөмбөг шидсэн аж.

 

Тэгвэл дээрх гэмт этгээдүүдтэй холбоотой 20 орчим насны нэг этгээдийг цагдаагийнхан баривчилсан талаар Парисын Цагдаагийн газраас мэдээллээ. Залуу тэдэнтэй хамт цэнгэлдэх орохоор төлөвлөж байсан ч дээрээс төлөвлөгөө өөрчлөгдсөн хэмээн мэдэгдсэн гэнэ.

 

Тэрбээр цагдаагийнханд өөрийгөө Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин, тус бүлэглэлийн захиалгаар халдлага үйлдсэн хэмээн мэдэгджээ. Баригдсан этгээд өнгөрөгч долоо хоногт бусад хэт даврагчдын хамтаар Парис хотноо нэвтэрсэн хэмээн мэдүүлгийнхээ үеэр дурьджээ.

 

Парис хотноо болсон цуврал халдлагуудад террорист этгээдүүд галт зэвсгээс гадна тэсрэх бөмбөг ашигласан юм. Америкийн зэвсгийн шинжээчид террористуудын ашигласан тэсрэх бөмбөгийг гар аргаар үйлдвэрлэсэн болохыг тогтоосон байна. Тэсрэх бөмбөгний тусламжтай террористуудын захиалагчийг олохоор Францын Батлан хамгаалах яам ажиллаж эхэлжээ. “Тэд алдаа гаргасан байх ёстой” хэмээн тус яамны сайд мэдэгдсэн аж.

 

Тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд хэвлэлээр дамжуулан Парис хотоос аюул холдоогүй байгааг сануулж, иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг хүсчээ.

Парис хотыг хуягласан 2000 цэрэг хамгаалалтад авчээ. Цэргүүдийг тоог нэмэхээр төлөвлөж буйг албаныхан мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
yahav dee:
frantsad baisnaa sanagalzsaniig yun aimaar hund huleej avdag yum be medeej goy l baisan baij taaraa
2015-11-15
хэхэ:
бас нэг солиотон
2015-11-15
Зочин:
Чи тэгээд үхсэнээ хийж Монголд толгой хоргодоод байгаа юм. Тэр сайхан Европ руугаа зайлаач. Тэнд чамайг лалын ахан дүүс яасан их сайхан угтаж авах бол...
2015-11-14
zochin:
bi europe soyoloor xumuujsen xun frants uran zoxiol kino xool minii shuteen frantsiin ard tumend emgenel ilerxiilye xuuchin europiig yaasan ix sanagalzaj bnaa....
2015-11-14
хэхэ:
бас нэг солиотон