Малчдын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлдаг бүлэг этгээдийг барьжээ
2015-11-14

Малчдын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлсан хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Хаваржаа руугаа нүүсэн цагаасаа эхлэн зун, намаржин өвс, ногооны шим дагаж нүүсэн малчид энэ цаг үед өвөлжөөгөө зорьж байгаа. Гэтэл өвөлжөөнийхөө амбаар савандаа хийгээд үлдээсэн үнэ цэнэтэй хатуу эдлэлээс эхлээд хүнд хэрэгтэй байж болох зүйлсийг нь хулгайчид аваад явчихсан байхтай таарч, цагдаад ханджээ.

 

Одоогоор Дундговь, Сүхбаатар, Дорноговь аймагт малчдын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлсан хоёр бүлэг этгээдийг Дорноговь аймгийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Гэмт этгээдүүдийг саатуулаад цагдаагийн байгууллагад хэргийг шалгаж байна. Тэд өмнө нь ял шийтгэгдэж байсан 25-30 насны залуус байжээ.

 

Үүнд нэг талаар малчдын өөрийн өмч хөрөнгөдөө хайхрамжгүй хандсан сул тал ч нөлөөлжээ. Зун зургаадугаар сараас хойш өвөлжөөгөө эргэлгүй 10 дугаар сарын сүүлээр очиход хулгайч нар аль хэдийн эд зүйлийг нь хулгайлаад арилсан байдаг аж.

 

Улаанбаатар хотод үүнтэй төстэй нэг хэрэг иргэд зусландаа гарахаар бэлтгэх үеэр цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгддэг. Зунжин зуслангийн байшиндаа агаар салхинд амарч, амгалан байсан иргэд хичээл сургууль орох цагаар хотын байрандаа ирцгээдэг. Харамсалтай нь намар, өвлийн турш зуслангийн байшинтайгаа “мартчихдаг”. Ингэж явсаар зуслангийн байшингаа эргэхээр очиход нь хулгайч орчихсон, хэрэг хэзээ гарсан нь мэдэгдэхээргүй болоод ул мөр нь баларчихсан байдаг гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлдэг.

 

Иймд иргэд өөрийн өмч хөрөнгөдөө тавих анхаарлаа үл сулруулж, болзошгүй гэмт хэргээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Mongol huu:
Tsagdaa ni ajilaa hiij chadahgui bgagiin shinj Tsagdaa ard tumnii tatvaraas tsalin avch bga Tiim bolohoor yagad huilgaichaas aij ichij yavah estoi gj
2015-11-15
Зочин:
mongolchuudiin 50 n hulgaich
2015-11-15
Зочин:
Өвөлжөөндөө эд зүйлээ орхиод зуслан намаржаандаа гардаг нь монголчуудын уламжлал шүү дээ. Хулгайчдыг л тас цохимоор байна.
2015-11-15
Зочин:
Болдогсон бол хулгайчдын хурууг тасламахр л байна. Давтан хулгай.хийвэл дахиад л нэг хурууг авбал хашрах байхдаа.
2015-11-15
Зочин:
хулгайч нарын хурууг тасал
2015-11-14
Зочин:
хулгайч нарын хурууг тасал
2015-11-14