Хайди нөхөртэйгээ эргэн нийлжээ
2015-11-15

Супермодель Хайди Клум өнгөрсөн 2013 онд салсан дуучин Сиелтэй эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өчигдөр дөрвөн хүүхдийнхээ хамтаар Нью Йорк хотоор зугаалсан байна. Хос өмнөх шигээ сайхан харилцаатай байсан аж. Гудамжаар гар гараасаа атгалцаж алхаж байснаас гадна сэтгүүлчдийг харсныхаа дараа нэг нэгнээ үнссэн байна. Сиел инстаграмдаа эхнэрийнхээ зургийг байршуулснаас гадна твиттерт Хайдиг дахин дагах болжээ.

 

Хайди, Сиел нар 2009 онд хуримаа хийсэн ч 2012 оноос хөндийрч эхэлсэн юм. Салалтын бурууг Хайди хүлээсэн бөгөөд тэрбээр нөхрөөсөө нөхөн төлбөр авахаас татгалзаж, хүүхдийнхээ асран хамгаалах эрхийн төлөө шүүхэд хандсан удаатай.

 

Тэднийг эргэн нийлсэн гэх мэдээллийг Хайдигийн хэвлэлийн төлөөлөгч батлаагүй ч “Хайди өдөр бүр экс нөхөртэйгээ утсаар ярьдаг. Тэд салсан ч сайхан харилцаатай байдаг” гэсэн бол Сиелийн бие хамгаалагч “Хос эргэн нийлсэн. Саяхан дуучин эр эхнэртээ үнэт эрдэнэ бэлэглэсэн” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин