Парис: Гар утас амийг нь аварчээ
2015-11-15

Парис хотноо болсон цуврал халдлагын үеэр 153 хүн амиа алдаж, 400 гаруй хүн шархтаад байгаа. Шархтсан иргэдийн 80 хүний биеийн байдал нь тааруухан байгааг албаныхан баталсан билээ. Халдлагын үеэр гар утас нь нэгэн залуугийн аминд нь орсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тоглолт болж байсан “Bataclan” цэнгэлдэхийг террористууд барьцаалах үед хэсэг иргэд зугтаажээ. Тэдэн рүү нэг этгээд галлах үед 25 настай Бе гэх залууг ухаалаг утас нь аварчээ. Тэрбээр “Над  руу нэг этгээд буудсан. Би ингээд л үхдэг юм байна гэж бодсон. Бууны сум яг зүрхэн тушаа газарт туссан. Би нүдээ нээхэд үхээгүй байсан. Харин энгэрийн халаасанд байсан “Samsung” утас маань бууны сумыг зогсоосон байхыг харсан. Утасны минь дэлгэц хагарсан. Одоо хүртэл асахгүй байна. Магадгүй эвдэрсэн байх. Энэ утсыг бүтээсэн эрхмүүдэд баярлалаа. Азтай нь утас намайг хамгааллаа. Би үнэхээр жаргалтай байна” гэж ярьжээ.

 

“Кинон дээр л иймэрхүү үйл явдлууд гардаг. Азтай юм” хэмээн “AFP” агентлаг мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Утсаа зүрхэн тушаагаа хармаалж явья, үүнээс хойш.
2015-11-16
zochin:
yaj orchuulaad bgaa yum be? utas ni duugaraad avaad yag chihen deeree barisan bsan,tegeegui bol bi tolgoidoo buuduulah bailaa gesen sh dee
2015-11-15
хэхэ:
амьдрал бол киноноос баян шүү дээ
2015-11-15